![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
Синьхуа монгол нет Ордосын 4 сарын 20–ны өдрийн мэдээ, Чингисийн онгоны жуулчлалын бүс хариуцсан зөвлөлөөс, билгийн тооллын 3 сарын 21 буюу аргын 4 сарын 27-ний өдөр болох Чингисийн онгоны цагаан сүргийн их тайллагын ажиллааг тохиолдуулан, 512 бөхийн "Билгүүдэй" тэмцээнийг анх удаа зохион байгуулах гэж байна.
Бөхийн тэмцээний талбайг Чингис хааны онгоны жуулчлалын бүс дэхь морин уралдааны талбайд засч, одоогоор тэмцээнд оролцох бөхчүүдийг яаралтай бүртгэх ажил явагдаж байна. Бүртгэлийн ажлыг гүйцэтгэгч Хишиг манай сурвалжлагчид хэлэхдээ: "Одоогоор Баярбаатар, Батжаргал, Гэгээрэх, Алтан-Сүх нарыг багтаасан 200 гаруй бөх бүртгүүлээд байна. Үүнд хошуу орон нутгийнхныг оруулаагүй. Тэргүүн байр эзэлсэн бөхийг 9 цагаан адуугаар шагнана" гэлээ.
Тэргүүн шагналын цагаан адууг цагаан адууны нутаг хэмээгдсэн Баруун Үзэмчин хошуунаас авахаар болсон. Энэ сарын 23-ны өдөр Эзэн хороо хошуунд хүргэж ирэх юм байна. Энэ цагаан адууны эзнээр хэн тодордог бол⁈ \ Болорцэцэг, Х.Үзэсгэлэн, Ногоонтал мэдээлэв\
Ирэлт: Синьхуа монгол нет
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |