|
|
||
Синьхуа монгол нет Ордосын 4 сарын 20–ны өдрийн мэдээ , Ордос хотын Чингис хааны онгоны жуулчлалын бүсийн хамааралтын зөвлөлийнхөн "Хятадын цагаан адууны өлгий" хэмээгдсэн Шилийнгол аймгийн Баруун үзэмчин хошуунд хүрч, гучаад цагаан адуу авчран Чингис хааны онгоны цагаан сүргийн тахилгын ёс журмын дагуу өндгөн цагааны дагал сүргийн тоо толгойг бүрдүүлсэн сургаар манай мэдээллийн багийнхан Ордос хотын Эзэн хороо хошууны Эзэн хороо сумын адуучин Баянцэнгэлээс ярилцлага авсан билээ.
Баянцэнгэлийнх цагаан адууг арваад жил адуулж ирсэн айл юм. Тэрбээр Үзэмчин нутгаас ирүүлсэн адууны тухай ярихдаа, "Баруун Үзэмчний настангууд тогоондоо шанага тавиулдаггүй, хотондоо уурга тавиулдаггүй гэдэг. Гэвч эзэн Чингисийн өндгөн цагааны дагал сүргийг ижилсүүлэхийн төлөө тэд нар маань хотондоо уурга тавиулж цагаан адууныхаа бага насны эмнэгүүдээс шилж гучаадыг өгсөн. Баруун үзэмчин болон эндэхийн билчээр ус адилгүй болохоор эдгээр адуу энэ жил тарга авахад хэцүү байх. Гэвч бүр бага насны адуу болохоор аажимдаа манай эндэхийн адуутай ижилдээд дасчихна" гэж байлаа.
Юан улсын үед бичигдсэн "Арван буянт номын цагаан түүх"-д "Чингис хаан ер есөн гүүгээ уяж цагаан цацал өргөсөн" гэж тодорхой тэмдэглэжээ. Энэхүү хуримыг бас "Эсгийн тайлга", "Цагаан сүргийн тайлга" хэмээн нэрэлдэг. Түүхэн сурвалж бичиг "Болор эрх"-д "Тавин сүүдрийн цагаагчин хонин жил Хэрлэн нэрт мөрөнд нутаглан бүхийд эрдэнэ морины шим сүүний дээжийг эрхт бурхан даарид залбиран өргөөд үүнц сайтар тогтоож бүрэн энэхүү Монгол улс тур хууль ёсон болгоё гэмээн зарлиг болоод" гэж бичжээ.
Чингис хааны онгоны жуулчлалын бүсийн хамааралтын зөвлөлийн орлогч эрхлэгч агсан ахмад Тархад Нацаг манай сурвалжлагчид хэлэхдээ: "Чингис хаан юунд билгийн тооллын 3 сарын 21-ний өдрийг сонгосон тухай түүхэн номд хоёр янзаар тэмдэглэсэн буй. Нэг нь хаврын гурван сарыг хар сар гэж түүнийг цайлгахын төлөө эсүг цацлаа гэдэг. Хоёрдугаар нь Чингис хаан тухайн үед чилээрхээд есөн ес наян нэгэн өдөртөө бие нь эрүүлжиж, тус өдөр тохиосон гэдэг" гэжээ.
Чингис хааны тэнгэр тахисан тухай Нацаг: "1211 онд Чингис хаан тэнгэр тахилга хийжээ. Тахилга хийдгийн шалтгаан нь нэгд Чингис хаан өөрийн биеэ тэнгэрийн хүчнийг түшиж ард цэрэгтэй болж хаан суулаа гэж үздэг. Хоёрт тухайн үеийн бөөгийн ёсоор авч хэлсэн ч тэнгэр тахихгүй байж болохгүй гэсэн тогтоол байдагаас болжээ" гэлээ.
Чингис хааны онгоны жуулчлалын бүс Чингис хааны соёлд чухал байртай Чингис хааны адуун соёлыг онцгойлон чухалчилдаг. Одоогоор Чингис хааны адуун соёлын наадмыг хоёр удаа амжилттай зохион байгуулж, жуулчдад өдөрт хоёр удаа мэргэжлийн морин тоглолт сонирхуулж байна. Мөн адуун соёлын хамаатай аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулж байна.
Чингис хааны онгоны жуулчлалын оронд өндгөн цагаан жич түүний дагал сүрэг, жолоон шарга, найман шарга зэрэг Чингис хаантай нягт холбоотой адуу байдаг. Ойрын жилүүдэд, олон зүйлийн нөхцөл шалтгаанд хязгаарлагдан, өндгөн цагааны дагал сүргийн тоо толгой тогтсон тоонд хүрсэнгүй. Энэ жил баруун үзэмчин хошуунаас 30 гаруй цагаагч гүүг сонгон өндгөн цагааны дагал сүрэг болгон нийлүүлж, 99 цагаагч гүүгийн тоо толгойг бүрдүүлж байгаа юм. Энэ нь Чингис хааны адуун соёлын агуулгыг баяжуулан, Чингис хааны соёл, Чингис хааны адуун соёлыг өвлөн уламжилах ба дэлгэрүүлэн хөгжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэх юм.\Х.Үзэсгэлэн, Болорцэцэг, Ногоонтал мэдээлэв\
Ирэлт: Синьхуа монгол нет
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |