• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Жан Гаоли НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мунтай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-04-22 15:47:31

"Парисын хэлэлцээр"-ийг үзэглэх дээд хэмжээний ёслолын арга хэмжээнд оролцож буй Хятад улсын даргын бие төлөөлөгч, Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Жан Гаоли 21-нд Нью-Йорк дэх НҮБ-ын төв байранд ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мунтай уулзжээ.

Жан Гаоли, НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх Парисын их хурал "Парисын хэлэлцээр"-ийг амжилттай баталж, 2020 оноос хойших цаг уурын асуудлаарх хамтын ажиллагаанд чиг хандлага, зорилт тогтоож өгсөн нь түүхэн чухал ач холбогдолтой юм. НҮБ болон ерөнхий нарийн бичгийн даргын зүгээс "Парисын хэлэлцээр"-ийг байгуулахад дорвитой түлхэц өгсөн. Энэ удаагийн арга хэмжээ тус хэлэлцээрийг хэрэгжүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгээс цаг уурын өөрчлөлтийн нөлөөг арилгахад шинэ түлхэц болно гэдэгт Хятад улс итгэл дүүрэн байна гэжээ.


Жан Гаоли Хятад улсын дарга Ши Жиньпины бие төлөөлөгчийн хувиар "Парисын хэлэлцээр"-ийг үзэглэх дээд зиндааны арга хэмжээнд оролцож буйд баяр хүргээд, "Парисын гэрээ"-г байгуулахад Хятад улс чухал үүрэг гүйцэтгэснийг Бан Ги Мун үнэлэн сайшаалаа.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе