• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Энэтхэгийн хилийн асуудлаарх тусгай төлөөлөгч нарын уулзалт болж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-04-22 10:34:51

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 21-ний өдөр Бээжинд Хятад Энэтхэгийн хилийн асуудлаарх тусгай төлөөлөгч нарын 19 дэх уулзалтад оролцож байгаа Энэтхэгийн тусгай төлөөлөгч, Энэтхэгийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Аджит Довалтай уулзлаа.

Ли Кэчян, Хятад Энэтхэгийн хилийн асуудлаарх тусгай төлөөлөгчийн уулзалтыг эхлүүлснээс хойш, хоёр талын харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, хамтын ойлголцлыг өргөтгөх талаар бүтээлч үүрэг гүйцэтгэсэн. Бид үргэлжлэн хоёр орны харилцааны их талыг харгалзан, дипломат арга замыг хайн, энх тайвны арга барилаар хилийн асуудлыг зохицуулах ёстой. Шударга, зүй ёсонд нийцсэн, хоёр талаараа хүлээн авч болихуйц зохицуулах төсөл гаргахаас өмнө заавал санал зөрөлдөөнөө сайтар шийдвэрлэж, хилийн бүсийн энх тайван, амгалан байдлыг хамтаар хамгаалах ёстой. Хятад Энэтхэг нь шинэ тулгар хөгжиж буй хамгийн том эдийн засгийн цогцууд болохын хувьд, эдийн засгийн дунд хурдтай өсөлтийг хэвээр байлгах нь дэлхийд урамшуулал, Азид хөдөлгөх хүчин болох юм. Хоёр тал хоёр орны харилцааны сайн сайхан хөгжлийн хандлагыг дээдэлж, хоёр орны энх тайван, тогтвортой байдлыг хамтдаа ахиулахыг хүсэж байна гэжээ.

Аджит Довал, Энэтхэг Хятадын харилцаа чухал ахиц хийлээ. Хоёр оронд эдийн засгаа хөгжүүлэх талаар асар их сорилтууд тулгарч байгаа бөгөөд хамтын ажиллагааны томоохон боломж ч бүрдэж байна. Хятадын талтай дээд зиндааны хэлхээ холбоогоо эрчимжүүлж, эдийн засаг, аюулгүй байдал зэрэг салбарын хамтын ажиллагаа өрнүүлэн, хилийн асуудлаа нухацтай шийдвэрлэж, хоёр орны харилцааны цаашдын хөгжлийг ахиулахад Энэтхэг бэлэн байна гэжээ.\Ренчинсоо\  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе