• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бээжингийн олон улсын кино наадам өндөрлөв

CRI       (GMT+08:00) 2016-04-25 10:44:25

4-р сарын 23-нд Бээжингийн олон улсын киноны 6 дахь удаагийн наадмын хаалт болон "Тянь тань" шагнал гардуулах ёслол Янь Чи нуурын олон улсын хурал үзэсгэлэнгийн төвд болов. Ялагчаар Аргентины "La Patota" кино тодорч, гурван төрлийн шагнал авсаны хамгийн том нь шилдгийн шилдэг киноны "Тянь тань" шагнал байлаа.

Жүжигчин Долорес Фонзи "La Patota" киногоороо тус наадмын шилдэг эмэгтэйн гол дүрийн жүжигчнээр тодорсон бол жүжигчин Лоуис Хофманн "Land of Mine" киноны дүрээр шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчний яруу алдрыг хүртлээ.

Бээжингийн олон улсын кино наадмын "Тянь тань шагнал"-ын хамгийн шилдэг найруулагчийн шагналыг "The Idealist" киноны найруулагч Кристина Росендахл тослоо. "Go Away! Mr. Tumor" кино тус наадмын хамгийн шилдэг үзэх урлагийн шагналыг авав. Румыны "Aferim!" кино хамгийн шилдэг зураг авалтын шагнал хүртсэн байна. Аргентины "La Patota" "Тянь тань" шагналын хамгийн шилдэг дэлгэцийн шагнал авсан бол Данийн кино "Land of Mine" хамгийн шилдэг хөгжмийн шагналыг тослоо. Хамгийн шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчээр Жинь Ши-жие тодорсон бол шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчний шагналын байрт KetevanTskhakaia шалгарлаа.

 

\Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе