|
|
||
Францын бизнес, хөрөнгө оруулалтын газар болон Хятад, Францын комиссоос хамтран зохион байгуулсан "Бүх талын шинийг бүтээх чадвар: Хятад, Францын бизнес арилжааны харилцааны ирээдүй" сэдэвт бизнесийн чуулга уулзалт саяхан Жинань хотод болов. Энэ нь Францын эдийн засгийн амьжиргааны хүчний шинэ төлөв байдлыг харуулах "шинийг бүтээгч Франц улс" арга хэмжээ Хятадад бүх талаар өрнөж эхэлснийг харуулж байна.
Уг чуулга уулзалтын нээлт Хятадад суугаа Францын элчин сайд Маурисе Монтагнегийн илтгэлээр эхлэв. Тэрээр илтгэлдээ, Францын компани нэгж өдөр ирвээс урагшлан хөгжиж, шинийг бүтээж, эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлтийн шатандаа буй Хятадын зах зээлийн эрэлт хэрэгцээг хангаж байна. Ялангуяа Хятад улсын "13-р таван жил"-ийн төлөвлөгөө нийтлэгдсэнээс хойш дижитал эдийн засгийн аж үйлдвэрлэлийн хувьд ч гэсэн, хүрээлэн буй орчныг хамгаалах салбарт ч гэсэн Франц, Хятад хоёр орны арилжаа бизнесийн хамтын ажиллагааны харилцаа улам эрчимжсээр байна гэв.
"Шинийг бүтээгч Франц улс" арга хэмжээг хамгийн анх Францын ерөнхийлөгч Франсуа Олланд 2015 онд дурдсан юм. Францын эдийн засгийн амьжиргааны хүчний гол чухал шинийг бүтээх чадварыг дайчлан хөдөлгөх, Францын гол өрсөлдөх чадвар, тухайлбал аж үйлдвэр, эдийн засаг, шинийг бүтээх хүчирхэг чадвар болон өрнүүн хөгжиж буй соёл урлагийн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтын дагуу уг үйл ажиллагааг үүсгэн байгуулжээ. Энэ нь "Францын бие даасан зохион бүтээх чадвар"-ыг түлхүү танилцуулах явдал юм. Францын бизнес, хөрөнгө оруулалтын газар энэ онд багтаан баялаг агуулгатай, төрөл бүрийн 50 гаруй удаагийн арга хэмжээ зохион байгуулахаар дамжин Хятадын иргэдэд Францын шинжлэх ухаан технологи, аж үйлдвэр, хүрээлэн буй орчин, соёл зэрэг олон салбарын шинийг бүтээх чадварыг илүү сайтар танилцуулахыг зорьж байна.
\Уртнасан.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |