• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Маск хошин шогын продакшон ӨМ д тоглож эхэллээ

CRI       (GMT+08:00) 2016-04-25 15:46:42

Монгол улсын хошин шогын "Маск" продакшин бүрэн бүрэлдэхүүнээрээ ӨМ-ын Хөххот дахь Улаан тетарт 4-р сарын 23-нд анхны тоглолтоо хийлээ. Маск продакшин энэ удаа ӨМ-ын Хөххот болон Шилийн хот зэрэг газруудаар явж ӨМ-ын үзэгчидтэй уран бүтээлээрээ золгох юм байна. Тэд 23-ны өдөр Хөххотод хоёр удаа тоглож, 24-ний өдөр Шилийн хотод очиж уран бүтээлээ толилуулах юм. "Маск" продакшны жүжигчин Мөнхсайхан, Эрдэнэзаан, Баярмагнай нар анх 2003 онд Монгол улсын хошин шогын "Өнгөт инээд" хамтлагын уран бүтээлчидийн хамт ӨМ-д ирж, "Инээдтэй Үдэш" хошин шогын үдэшлэгт оролцож байсан түүхтэй. Энэ удаа бүжигчин, жүжигчин, тайзны ажилчин, гэрлийн ажилчин, дууны ажилчин зэрэг нийт 21 хүний бүрэлдэхүүн ирж, ӨМ-д анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглож байна.

Энэ онд хошин шогын "Маск" продакшн үүсч байгуулагдсаны арван жилийн ойгоо тохиолдуулан ирж байгаа юм. Уг продакшны ахлагч Мөнхсайханы танилцуулснаар энэхүү ойн хүрээнд хийх томоохон төслүүдийн нэг нь ӨМ дахь энэхүү тоглолтын араг хэмжээ юм байна.

 

\ӨМ-ын Талын Дуу Хоолой радиогийн Хасмөчир Чинзоригт мэдээлэв \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе