• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2020 оны олимпын наадмын шинэ сүлдээ нийтлэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-04-26 09:56:49

25-нд 2020 оны Токиогийн олимпын наадмыг зохион байгуулах зөвлөлөөс зуны олимп болон пара олимпын наадмын шинэ сүлдийг нийтлэв. Хөх өнгөтэй урт дөрвөлжин хэсгүүдээс бүрдсэн дугуй цэцгэн хээ нь наадмын шинэ сүлдний зураг юм байна.

Зохион байгуулах комиссын танилцуулсны дагуу, дэлхийн маш олон орон ба бүс нутаг урт дөрвөлжин хэлбэрийн талаар урт удаан түүхтэй юм байна. Японы Эдогийн үед урт дөрвөлжин хэлбэр маш өргөн түгэж, "Ичимацу моё" хэв загвар хэмээгдсэн байна. Түүнчлэн зураг дүрст ашигласан гүн хөх өнгө нь Японы үлгэр жишээ уламжлалт өнгө бөгөөд дэгжин төлөвшлийг бэлгэддэг.

Наадмын сүлдний ерөнхий зураг дүрс нь адил бус гурван урт дөрвөлжин хэлбэрээс бүрдэж, адил бус улс орон болон бүс нутаг, адил бус соёл болон сэтгэхүйн хэлбэр зэргийг төлөөлж, "олон төрлийн уялдаа холбоо"-ны ойлголтыг уламжилж, бас Токиогийн зуны болон пара олимпын наадам олон төрөлжсөн индэр бүрдүүлэхээр дамжин дэлхий дахины харилцаа холбоотой хүсэл мөрөөдлийг илэрхийлсэн байна.

2015 оны 7-р сарын 24-нд Токиогийн Олимпын Наадмыг зохион байгуулах комиссоос наадмынхаа сүлдний зураг төслийг нийтэлж өнгөрсөн боловч энэхүү зураг төсөл нь хуулбарласан хэмээн сэжиглэгдсэн юм. Дараа нь буюу 2015 оны 9-р сарын 1-нд Токиогийн Олимпын Наадмыг зохион байгуулах комиссоос уг зураг төслөө орхисноо мэдэгдсэн билээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе