|
|
||
Аньхүй мужийн ажил байдалтай танилцаж байгаа ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 25-нд Аньхүй мужийн Чүжөү хотын Фэнян сяний Шяоган тосгонд ажиллаж, буудайн тариалан, тариачдын гэр орон амьдрал ахуйтай танилцжээ. Ши Жиньпин, өнөөдөр энд бид өөрчлөлт шинэчлэлтийн туулж ирсэн замналаа эргэн санаж байгаа нь намын үндсэн чиг шугамыг зуун жилээр хэлбэрэлтгүй баримталж, өөрчлөлт шинэчлэлтээ үргэлжлүүлэн, шинэ түүхийг бүтээх зорилготой юм гэжээ.
Фэнян сяний Шяоган тосгон бол Хятадын хөдөө тосгоны өөрчлөлт шинэчлэлтийн үүссэн газар. 1978 онд тус тосгоны 18 тариачин газар тариаланг гэрээгээр авах гэрчилгээнд тамгаа дарж, Хятад орны хөдөө тосгоны өөрчлөлт шинэчлэлтийн салхийг хагалсан юм. Ши Жиньпин, тухайн үед 18 тариачны тамгаа дарсан бор байшинд хүрч, тэр үеийн гэрээний хэрэгжсэн байдлыг лавлажээ.
Ши Жиньпин Шяоган тосгоны улаан буудайн зурахаар явж, ургац, газар нутгийг шилжүүлэх, тариалангийн газрыг тэгшлэх, хураалт, үр тарианы арилжаа, бордуур, гэм хижиг, хорхой шавжнаас сэргийлэх зэрэг олон талаар ойлгож танилцаад, хяналт шалгалтын удирдлагаа эрчимжүүлэн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний аюулгүй байдлыг батлахыг шаарджээ.
\Ц\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |