|
|
||
ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 25-нд Цэньдү хотын ажил байдалтай танилцлаа. Тэрээр урьд хожид нэрт Жинрун сянь, Дүн Фан цахилгаан эрчим хүчний корпорац, Сы Чуань Их Сургуульд хүрч, "олон нийтээрээ аж ахуй эрхэлж, хамтдаа инноваци бүтээх", төрийн өмчийн томоохон аж ахуйн нэгжийн өөрчлөлт инноваци, их дээд сургуулиудын ажлаар хангах зэрэг агуулгын хүрээн дэх ажил байдалтай танилцжээ.
Цэьдү хотын Жинрун жижиг сянь нь уул нь ажилчдын байр байсан юм. Уламжлалт үйлдвэрлэл хасагдахын хирээр гэр байшин нь эзгүйрчээ. Орон нутгийн засгийн газар үнэ төлбөргүй түрээслэх аргаар аж ахуй эрхлэгчдийг татан, их дээд сургууль, аж ахуй эрхлэх жижиг сянь болгон бүрэлдүүлжээ. Ли Кэчян энэхүү шинэлэг арга барилыг сайшаагаад, эзгүй хоосон байсан байрыг аж ахуй эрхлэх орон зай болгон өөрчилж, шинэ эдийн засгийг хөгжүүлэхийн тулд хүчин зүтгэхийг онцоллоо.
Иргэдийг ажлаар хангах нь маш чухал гэдэгт Ли Кэчян анхаарал тавьсаар ирсэн юм. 25-нд тэрээр тусгайлан Сы Чуань Их Сургуулийн ажлаар хангах төвтэй танилцлаа. Тэрээр, оюутан сурагчид нь нийгмийн хөгжлийг ахиулах чухал хүчин юм. Сы Чуань Их Сургууль бол төрийн зөвлөлөөс тогтоосон анхны бүлэг үлгэр жишээ баазын нэг юм. Хятадын өмнөөс тэргүүлэх үүрэг гүйцэтгэж, ажлаар хангах, иргэдийн амжиргааг сайжруулах ажлыг сайтар хийх хэрэгтэй гэж онцолжээ.
\Ренчинсоо\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |