|
|
||
Анхүй мужийн хөгжил, үйл ажиллагаатай танилцаж яваа Ши Жиньпин дарга 26-ны өдөр Хятадын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн тэргүүний технологийн инновацийн бүтээгдэхүүний үзүүлбэрийг сонирхож, мэргэжилтэн судлаачид ба оюутнуудтай нь яриа хөөрөө өрнүүлж, улам өндөр амжилтад хүрэхийн урам итгэлийг хөвчилжээ.
Ши Жиньпин дарга цохон тэмдэглэхдээ, инновацийн хөгжил бол шинэ хөгжлийн таван үзэл баримтлалын хошууч нь юм. Манай орны эдийн засгийн хөгжил шинэ төлөв байдалд орж, шинэ эрч хүчээр энэхүү шинэ хөгжлийг урагшлуулах хэрэгтэй болсон. Инновацийн хөгжлийг ахиулан, улс ардын аж ахуйгаа дунд дээд түвшинд хүргэх зорилгыг барин ажиллах ёстой. Бид цаашид нээлттэй стратегийг гуйвшгүй хэрэгжүүлэхийн зэрэгцээ биеэ дааж бүтээлчээр урагшлах хэрэгтэй гэжээ.
Ши Жиньпин дарга мөн өдрийн үдээс хойно уг сургуулийн номын сантай танилцах үеэр оюутнуудад хандан хэлсэн үгэндээ, аз жаргал тэнгэрээс унаж ирдэг бус. Бидний бүтээж буй амжилт бүтээл маш агуу байх учиртай. Хичээнгүй даруу бөгөөд итгэл зориг бат байх хэрэгтэй. Залуучууд маань эрдэм номыг хичээнгүйлэн суралцаж, эх орон ард түмнийхээ ач энрэлийг хариулахыг бодох ёстой гэжээ.
\Хуар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |