|
|
||
Хятад Монголын цахим шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааны анхдугаар уулзалт ярилцлага энэ сарын 26-ны өдөр Хөх хотод боллоо.
Уулзалт ярилцлагад Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн 23 төлөөлөгч болон ӨМ-ын шинэ хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцжээ.
Хоёр тал ажил байдлаа танилцуулсны зэрэгцээ, уламжлалт хэвлэл мэдээлэл болон шинэ хэвлэл мэдээллийг уялдуулан ашиглах, хоёр тал хэрхэн хамтран ажиллах тухай санал бодлоо солилцож нийтлэг ойлголтод хүрсэн байна.
Хятад Монголын цахим шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааны уулзалт ярилцлагыг жилд нэг удаа зохион байгуулахаар болж, 2 дахь удаагийн арга хэмжээг 2017 онд Улаанбаатар хотод зохиохоор хэлэлцэн тогтлоо.
/Талын дуу хоолой радиогийн сэтгүүлч Чинзоригт мэдээлэв/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |