|
|
||
Монгол улсаас Хятадын засгийн газрын тэтгэлгээр ӨМ-д сурч байгаа оюутан Золбадрах баруун тарихны төв судас нь цус харавснаас болж амь нас нь аюултай байснаа ӨМ-ын их сургууль, Монгол улсаас Хөххотод суугаа ерөнхий консулынхны хайр халамж, алтан гартай эмч нарын хүчинд үхлийн аюулаас аврагдаж, шинэ амьдралтай золголоо. Монгол улсын оюутан Золбадрах Хятад улсад боловсрол эзэмших хүсэлдээ хөтлөгдөж 2012 оноос ӨМИС-д хятад хэл шинжлэлийн чиглэллээр магистарт сурч эхэлсэн юм . Энэ хавар сургуулиа төгсөж эх орондоо буцах байсан оюутан Золбадрах 4-р сарын 3-ны өдрийн 23 цагт оюутны дотуур байрандаа баруун тарихны төв судас нь цус харваж амь нас нь аюулд өртжээ. Энэхүү байдалд ӨМИС-ын багш нөхөд нь түүнийг нэн даруй эмнэлэгт хүргэж, ӨМ-ын эмнэлгийн мэдэрлийн мэс заслын эрхлэгч Сү нин болон Үрэл нар түүнд 5 цаг гаруй үргэлжилсэн хүнд хагалгааг амжилттай хийснээр Золбадрах үхлийн аюулаас мултарлаа . Түүнийг эмнэлэгт эмчлүүлэх хугацаанд ӨМ-ын их сургуулийн багш сурагчид болон Монгол улсаас Хөххотод суугаа ерөнхий консул, ӨМӨЗО-ны боловсролын танхимынхан Золбадрахын өвчний байдалд маш их анхаарал хандуулж түүнийг харамгүй асран харгалзжээ. Хятадын гадаад оюутнуудын боловсорлын санхүүгийн зөвлөлөөс даатгалын компанитай холбогдож, 85 мянган юаны эмчилгээний зардлыг Золбадрахын ар гэрийнхэнд гардуулсан байна. Халуун сэтгэлт хүмүүсийн хайр халамжийн ачаар Золбадрах энэ сарын 27-ны өдөр эмнэлгээс гарч нутаг буцах болжээ.
Оюутан Золбадрахын ээж Сэсээр болон түүний ах Золбаяр ярилцалга өгөхдөө
Хальс:
20160427seseer001.mp3 |
20160427zulbayr002.mp3 |
\Талын Дуу Хоолой радиогийн сэтгүүлч Хасмөчир Болор мэдээлэв\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |