• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин дарга Оросын ГХЯ-ны сайд Сергей Лавровыг хүлээн авч уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-04-28 21:12:17

Ши Жиньпин дарга 28-нд АИХ-ын ордонд Оросын ГХЯ-ны сайд Сергей Лавровыг хүлээн авч уулзав.


Ши Жиньпин дарга Сергей Лавровоор Оросын ерөнхийлөгч Владимир Путинд халуун мэндчилгээ, сайн сайхны өрөөл уламжлууллаа. Тэрээр, ерөнхийлөгч Владимир Путиний энэ жил Хятадад хийхээр байгаа айлчлалыг Хятад улс дээд хэмжээнд чухалчлан үзэж байна. Миний бие ерөнхийлөгч Путинтэй Хятад Орос хоёр орны стратегийн түншийн иж бүрэн хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар санал солилцохыг хүсэн хүлээж байна. Хоёр тал "Хятад Оросын найрсаг сайн хөршийн хамтын ажиллагааны гэрээ" байгуулсны 15 жилийн ой, Хятад Оросын стратегийн түншийн хамтын ажиллагааны харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож буйтай холбогдуулан хоёр орны үе дамжсан найрамдалт харилцааг хөгжүүлж, хоёр орны харилцааны чухал хүчин зүйл болох улс төр, нийгэм, ард иргэдийн харилцааны үндэс суурийг бэхжүүлэх ёстой гэлээ.


Сергей Лавров, дарга Ши Жиньпинд ерөнхийлөгч В. Путиний халуун мэндчилгээг уламжиллаа. Тэрээр, ерөнхийлөгч В.Путин Хятад оронд айлчлахыг хүсэн хүлээж байна. "Орос Хятадын найрсаг сайн хөршийн хамтын ажиллагааны гэрээ" байгуулсны 15 жилийн ой тохиож буйтай холбогдуулан хоёр орны стратегийн түншийн иж бүрэн хамтын ажиллагааны харилцааг хөгжүүлж, дээд зиндааны харилцаа холбоогоо нягтруулан, эдийн засаг, нийгэм соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, том төслүүдийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, олон улс, бүс нутаг, НҮБ, ШХАБ зэрэг олон талт тогтолцоон дахь харилцаа хамтын ажиллагаагаа ахиулахыг хүсэж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе