• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Оросын интернет сүлжээний орон зайн хөгжил болон аюулгүй байдлын анхдугаар форум Москвад боллоо

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-04-28 10:25:49

Хятад Оросын интернет сүлжээний орон зайн хөгжил болон аюулгүй байдлын анхдугаар форум 4-р сарын 27-нд Москвад болж, Хятадын интернет сүлжээний мэдээллийн үндэсний албаны дарга Лу Вэй, Оросын холбооны ерөнхийлөгчийн туслах Шоголев нар форумд оролцож үг хэллээ.

Энэ удаагийн "Хятад Оросын мэдээллийн техникийн хамтын ажиллагааны хэтийн төлөв" уриан дор болж буй форумыг Хятадын сүлжээний орон зайн аюулгүй байдлын нийгэмлэг болон Оросын сүлжээний аюулгүй байдлын холбоо хамтран зохион байгуулж байна. Форум гурван салбар хурал зохиож, сүлжээний аюулгүй байдал, хувийн нууц, сүлжээний гэмт хэргээс сэргийлэх зэрэг сэдвээр хэлэлцэж, техникийн солилцоо, боловсон хүчин бэлтгэх, бодлогын судлал зэрэг олон талаар авч хэлэлцэж байна. Хятад Оросын Засгийн газрын төлөөлөл, аж ахуйн нэгжийн төлөөлөл, эрдэмтэн мэргэд гээд 300 гаруй хүн форумд оролцож байна.

Лу Вэй хэлэхдээ, Сүлжээний том гүрнүүд олон улсын ёс зүйн үүднээс том гүрний хариуцлагаа ухамсарлаж, дэлхийн олон оронтой хамтран сүлжээний орон зайн хувь заяаны хамтын цогцыг байгуулах ёстой. Хятад Орос бол сүлжээний том гүрэн, дэлхийн интернет сүлжээг засахад чухал үүрэг хариуцлага хүлээх учиртай юм гэжээ.

Шоголев Оросын өнөөгийн хэрэгжүүлж буй импортыг орлуулах төлөвлөгөөг онцгойлон дурдлаа. Тэр хэлэхдээ, интернет сүлжээний аюулгүй байдлыг хамгаалан, үндэсний ашиг сонирхлыг хамгаалах талаар үндэстэн дамнасан интернет сүлжээний аж ахуйн нэгжид түшиглэж болохгүй. Харин өөрийн орны аж ахуйн нэгжийг хөгжүүлэхэд хүч тавих хэрэгтэй. Эдгээр асуудлаар Хятадын талтай яриа хэлэлцээ өрнүүлэхийг Оросын тал маш их чухалчилж байна гэжээ.

 /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе