• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Европ Хятадын "Нэг бүс нэг зам" соёл аялал жуулчлалын зөвлөл байгуулав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-04-28 10:18:41

Европын парламентын гишүүн, Европын парламентын аялал жуучлал зам харилцааны хорооны дэд дарга Иштван Ужхели, Бельги Хятадын эдийн засаг худалдааны комиссын дарга Бернард Девит, Европын Холбооны аялал жуулчлалын хорооны гүйцэтгэгч дарга Едуардо Сантандер нарын санаачилсан Европ Хятадын "Нэг бүс нэг зам" соёл аялал жуучлалын зөвлөл 27-ны өдөр Брюссельд байгуулагдсанаа албан ёсоор зарлажээ.

Уг зөвлөлөөр дамжин "Нэг бүс нэг зам"-ын хүрээнд Хятад Европын соёл аялал жуулчлалын салбарын солилцоо, хамтын ажиллагааг цааш ахиулахыг санаачлагчид зорьжээ. Хятадаас Европын холбоонд суугаа төлөөлөгчдийн тэргүүн Ян Янь-и хэлэхдээ, соёл, аялал жуулчлал нь эдийн засгийн хөгжилтэй нягт уялдаа холбоотой байж, багтаамжтай хөгжил, ногоон хөгжил болон адил бус соёлыг эв нийцтэй хөгжүүлэх гэсэн үзэл баримтлал нь эдгээр салбарыг хөгжлийн хамгийн ирээдүйтэй салбар болгосон төдийгүй, мөн эдийн засгийн тогтвортой хөгжлийг ахиулахад чухал агуулга нэмэрлэсэн байна. Европ Хятадын "Нэг бүс нэг зам" соёл аялал жуулчлалын зөвлөлийн хичээл зүтгэлээр Хятад Европын соёл, аялал жуулчлалын салбарын солилцоо, хамтын ажиллагаа улам эрчимжиж, хоёр тал "Нэг бүс нэг зам" стратеги дээр харилцан ашигтай, хамтран ашиг хүртэж, Хятад Европын найрсаг харилцааг тасралтгүй урагшлуулахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна гэжээ.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе