|
|
||
Хятадын Засгийн газраас Эквадорын газар хөдлөлтийн гамшигт өртсөн бүсэд туслах яаралтай тусламжийн эд зүйлсийн эхний хэсэг орон нутгийн цагаар 27-ны үдээс өмнө тус оронд хүрчээ.
Эквадорын парламентын даргын 1-р орлогч Россана Алварадо хүлээлгэн өгөх ёслол дээр, Хятадын Засгийн газрын яаралтай тусламжид маш их баярлаж байна. Энэ нь гамшигт өртсөн иргэдэд ихээхэн тусламж болох юм гэжээ.
Хятадаас Эквадорт суугаа элчин сайдын яамнаас, энэ удаа нийтдээ 5400 майхан, 10 мянган ширхэг эвхдэг ор хамрагдлаа. Үүнээс гадна, Хятадын Улаан загалмайн нийгэмлэгийн туслах баг мөн өдрийн үдээс хойш Китод хүрч, эдгээр майхан зэргийг түгээх, угсрах, хүмүүсийг бэлтгэж сургах зэрэг ажилд оролцох болно гэж танилцууллаа.
\Д.Хүчитбаатар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |