• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Таншаний олон улсын цэцэрлэгт хүрээлэнгийн үзэсгэлэн яармаг болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-04-29 16:34:01

2016 оны Таншаний олон улсын цэцэрлэгт хүрээлэнгийн үзэсгэлэн яармаг 29-нд Хятадын умард нутгийн Хэбэй мужийн Таншань хотод нээгдлээ. Энэ нь уул уурхайн ажил төрөл эрхэлж байсан газар нутагт зохион явуулж буй анхны дэлхийн цэцэрлэгт хүрээлэнгийн үзэсгэлэн яармаг бөгөөд Хятадын эх газарт уг яармагийг 5 дахь удаагаа зохион явуулж байгаа нь энэ юм. Ирэх 171 хоногт, 50 гаруй улс орон, бүс нутгийнхан болон давхардсан тоогоор 10 саяас дээш хүн үзэсгэлэн яармагт оролцох төлөвтэй байна.

Үзэсгэлэн яармагийг зохион явуулж байгаа Таншань хот нь дөчин хэдэн жилийн өмнө ноцтой газар хөдлөлтөд өртөж байсан юм. Иймээс энэ удаагийн арга хэмжээ "хот ба байгаль, амьлал" уриан дор болж, хот ба байгаль эв зохицонгуй хамтдаа оршин тогтнохыг бэлгэджээ.

Таншаний олон улсын цэцэрлэгт хүрээлэнгийн үзэсгэлэн яармаг 10-р сарын 16 хүртэл үргэлжилнэ. Өнгө будаг бүрдсэн цэцэрлэгт хүрээлэнгийн үзэсгэлэнгээс гадна арга хэмжээний үеэр, олон улсын соёл, эдийн засаг худалдааны олон талбайн арга хэмжээ зохиогдож, Хятад-төв зүүн Европын орнуудын орон нутгийн удирдагчдын хурал, Хятад-Латин Америкийн аж ахуйн нэгжийн дээд чуулга уулзалт, Хятадын нэр хүндтэй "Алтан тахиа" кино наадам зэрэг арга хэмжээ болох юм байна.



\Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе