• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс нэг зам"-аар олон орны хамтын хөгжлийг ахиулна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-05-01 15:56:49
4-р сарын 29-нд ХКН-ын төв хорооны улс төрийн товчоо түүхэн дэх торгоны зам болон тэнгисийн торгоны замын тухай хамтдаа 31 дэх удаагаа суралцав. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин уг сургалтыг даргалах үедээ: "Нэг бүс нэг зам" бүтээн байгуулалт бол түүхийн шинэ нөхцөл байдалд Хятад улс гадаадад бүх талаар нээлттэй байх чухал арга барил ба харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрэхийг урагшлуулах чухал индэр юм. Бид эрхбиш улам өндөр зогсоц, улам өргөн хараасаас түүхэн туршлага хуримтлуулсан үндсэн дээр, шинэчлэлийн ойлголт, сэтгэхүйгээр олон ажил төрлийг үнэн бодитоор хийж, "нэг бүс нэг зам" дагуу олон орны ард түмэнд энэ стратегийн бүтээн байгуулалтын ашиг шимийг хүртээх болно гэжээ.

Хятадын нийгмийн шинжлэх ухааны академийн хил хязгаарын судалгааны газрын судлаач Ли Гүөчян, дээрх асуудлаар тайлбар хийж, санал бодлоо ярьсан байна. ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны олон нөхөд түүний тайлбарыг нарийн хянамгай сонссон байна.

Ши Жиньпин тэмдэглэхдээ, "нэг бүс нэг зам" санаачлага энэхүү зам шугам дагуу орны түүхэн дурсамжийг сэрээн дуудсан байна. Эртний торгоны зам бол худалдааны зам, нөхөрлөлийн зам байсан юм. Хятадын үндэстнүүд бусад үндэстэнтэй найрсгаар харилцах явцад, энх тайван хамтын ажиллагаатай, нээлттэй багтаамжтай, харилцан суралцаж туршлагаа хуваалцсан мөртөө харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрэх зэргээр онцлогоо болгосон торгоны замын үзэл санааг аажмаар бүрдүүлсэн юм. Түүхэн шинэ нөхцөл байдалд, бид "нэг бүс нэг зам" санаачилга дэвшүүлж байгаа нь торгоны замын үзэл санааг уламжлан хөгжүүлж, Хятадын хөгжил болон уг зам шугам дагуух орны хөгжлийг уялдуулан холбож, Хятадын мөрөөдөл болон уг зам шугам дагуу орны ард түмний хүсэл мөрөөдлийг уялдуулснаар, эртний торгоны замд цоо шинэ цаг эриний агуулга оруулах болно гэжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе