• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Японы ГХ-ын сайдыг хүлээн авч уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-05-01 15:31:57

30-нд Жүн нань хайн Зи гуан гэ ордноо, Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Японы ГХ-ны сайд Кишида Фумиог хүлээн авч уулзав.

Ли Кэчян, Хятад Японы харилцааг урт хугацаагаар эрүүл тогтвортой хөгжүүлэх нь хоёр орон, хоёр ард түмний үндсэн ашиг сонирхолд нийцнэ. Мөн бүс нутаг, дэлхийн тогтвортой хөгжилд ашигтай юм. Сүүлийн жилүүдэд Хятад Япон хоёр орны харилцаанд бэрхшээл тохиолдсон. Өдгөө сайжрах хандлага гарсан боловч үндэс суурь нимгэн байгаа тул хоёр орон үүнд хариуцлагатай хандах шаардлагатай байна гэжээ.

Ли Кэчян, Хятад Японы дипломат харилцааг хэвийн болгох улс төрийн үндэс суурийн тухай зарчмын асуудлыг хэлбэрэлтгүй баримтлах хэрэгтэй. Энх тайван хөгжлийн замыг баримтлахыг Японд хүсэж байна. Мөн Хятадын энх тайван хөгжил бол боломж мөн хэмээн үнэлж байснаа үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн, Хятад улсад нааштай бодлого явуулж, хоёр орны хялбар бусаар тохиролцсон улс төрийн 4 баримт бичгийг нухацтай хэрэгжүүлэн, хоёр орны харилцаанд нөлөөлөх эмзэг асуудлуудыг зүй зохистой шийдвэрлэж, хоёр орны яриа хэлэлцээний тогтолцоог сэргээх болон хоёр орны удирдагчдын уулзалтад нөхцөл боломж бүрдүүлэхийг хүсэж байна гэжээ.

Кишида Фумио, Япон улс хоёр орны тохиролцсон улс төрийн 4 баримт бичгийг мөрдөн, "хамтын ажиллагааны түнш байж, харилцан заналхийлэхгүй байх" нийтлэг ойлголтыг баримтлан, Хятад улстай харилцан хүндэтгэж, итгэлцлээ нэмэгдүүлэн, зөрчил маргаанаа арилгаж, уламжлалт найрамдлаа үргэлжлүүлэхийг хүсэж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе