• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Италийн Сардиниа аралд Күнзийн тэнхим нээгдэв

CRI       (GMT+08:00) 2016-05-02 16:29:48

Каглиари их сургуулийн Күнзийн тэнхимийн хаяг өлгөх ёслолын арга хэмжээ 4-р сарын 29-нд Италийн Каглиари их сургуульд болов. Энэ бол Италид байгуулагдсан 35 дахь Күнзийн тэнхим юм. Сардиниа арлын бүс нутгийн төв хот Каглиарид Күнзийн тэнхим байгуулагдсанаар Италийн 20 бүс нутагт бүгдэд нь хятад хэл заан сургах газартай болов.

Каглиари их сургуулийн захирал хатагтай Мариа Дел Компо, "Бид дижиталжсан, олон туйлширсан эрин үед амьдарч байна. Гэхдээ бид заримдаа алхаагаа зохих хэмжээгээр удаашруулах ёстой. Яг өнөөдрийн адилаар хятад хэл соёлтой танилцаж, хүмүүс хоорондын хамгийн илэн далангүй харилцаанд буцан очих ёстой. Сардиниа арал бол маш эртний түүх соёлтой нутаг. Өнөөдөр бид яруу сонсголонтой хэл соёлтой төдийгүй өндөр хурдтай хөгжлийн шатандаа буй, маш олон боломж дагуулсан агуу их Хятад оронтой харилцахад, бидний уугуул соёлоо хадгалсан үндэс суурь дээр улам нээлттэй хөгжиж, үүний зэрэгцээ шинэчлэл, гадаад харилцаа солилцоо, хамтын ажиллагааны алхаагаа нэмэгдүүлэхийг хүсэж байна. Күнзийн тэнхим байгуулагдсан нь манай сургуулийн гадаад харилцаа солилцооны шинэ хуудсыг төлөөлөх болно гэдэгт бид эргэлзэхгүй байгаа бөгөөд Хятад улсад үүд хаалгаа улам нээлттэй байлгахыг хүсэж байна" гэж тэмдэглэжээ.

Соёлын солилцоо хоёр талдаа харилцан явагдах ёстой. Каглиари их сургуулийн Олон улсын хамтын ажиллагааны үйл хэрэг хариуцсан дэд захирал хатагтай Алессадра Каручи, Күнзийн тэнхимийн хамтын ажиллагаагаар сургууль эрхлэх, нээлттэй сургалтын үзэл ойлголт нь Каглиари их сургуулийн олон улсын түвшнийг дээшлүүлэх болно. Түүнчлэн ойрын ирээдүйд Сардиниа арал нь Италид ирж сурах Хятадын оюутан сурагчдын зорин ирэх газар болохыг хүсэж байна гэжээ.

 

\Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе