|
|
||
1-нд Гуанжөү хотноо, Гуанжөүгийн 119-р яармагийн 3 дахь үзэсгэлэн яармаг эхэллээ. Яармагийг зохион байгуулагч талын танилцуулснаар, тус яармагийн 1, 2-р үзэсгэлэн яармагийн байдал ерөнхийдөө төсөөлснөөс сайн байсан. 3 жил дараалан бараа нийлүүлэгчид цөөрсөн байдалд эргэлт гарч, хэвийн байдалдаа орох хандлага гарсан төдийгүй Гуанжөүгийн яармагт анх оролцож байгаа аж ахуйн нэгжүүд хүртэл Хятадын худалдааны салбарт өөдрөг үнэлгээ өгсөн байна.
Гуанжөүгийн яармагийн зохион байгуулагч талын бүртгэлээс үзвэл, 119-р яармагийн 1, 2-р үзэсгэлэн худалдаанаас давхардсан тоогоор гадаадын 152 мянгаад хүн бараа нийлүүлсэн нь 2015 оны цагаан сарын яармаг буюу Гуанжөүгийн 117-р яармагийн дүнгээс 0.47 хувиар нэмэгджээ.
\Ц\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |