• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Аж үйлдвэржилт ба өвөрмөц захиалга

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-05-02 17:07:16

Хүмүүсийн ердийн ойлголтоор "хувийн захиалгаар хийлгэх" гэдэг нь голдуу үнэтэй, дээд зэргийн, эсвэл тансаг хэрэглээний бүтээгдэхүүн гэж үздэг. Анхандаа мэргэжлийн захиалгын өртөг өндөр байсан, хожим нь аж үйлдвэрүүд "бөөнөөр нь" үйлдвэрлэдэг болсон үйл явцад "өвөрмөц хэрэгцээ шаардлага" ба "аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн арга хэлбэр" хэзээ ямагт хоорондоо зөрчилдөж, зохицуулахад хэцүү байсаар ирсэн юм. Тэгвэл интернет сүлжээний аж үйлдвэр өрнүүн хөгжиж буй өнөө үед энэ хоёуланг бүгдийг сайн зохицуулж чадах хангалт нийлүүлэлтийн талын өөрчлөлтийн шинэ загвар байна уу? Ингээд манай радиогийн сурвалжлагч Ли Жиний бэлтгэсэн мэдээллийг хүргэе.


Чиндао хотын Хунлин корпорацын хувцасны оёдлын газарт тэргүүний автоматчилсан аж үйлдвэрийн оёдлын машин зогсолтгүй түжигнэж байлаа. Мянга гаруй ажилтан дамжлагын өөр өөрсдийн ажлын байрандаа завгүй ажиллана. Зүгээр нэг харахад энэ үйлдвэр Хятадын дотоодын тоо томшгүй аж үйлдвэржсэн хувцасны үйлдвэрлэлийн компанитай ямар ч ялгаагүй. Гэтэл хүмүүс энэ үйлдвэрийг "шидэт үйлдвэр" гэж нэрлэдэг болжээ. Учир нь энэ дамжлагаар оёсон хувцас нэг бүр загвар, бөс материалаас авахуулаад дизайн нь хүртэл бүгд өөр өөр байна. Энэ үйлдвэрийн хийж байгаа ажил бол аж үйлдвэрлэлийн аргаар дэлхийн олон газраас ирүүлсэн өвөрмөц захиалгуудыг гүйцэтгэж байгаа явдал юм.

 Хулин корпорацын зар сурталчилгааны менежер Жан Шэннань энэ тухай танилцуулан хэлэхдээ:
"Манай энд ажилчин бүрийн өмнө компютер байгаа болохоор, картаа уншуулахад л дараагийн ажиллагаагаа мэдэж болдог, хүн бүрийн хариуцаж буй ажлын дараалал адилгүй юм" гэжээ.

Үнэн хэрэгтээ иймэрхүү хэсэгчилсэн үйлдвэрийн арга хэлбэр цоо шинээр боловсруулсан үйлдвэрлэлийн арга хэлбэр юм. Хун Лин группын ухаалаг системийн хувьд, интернэтээр дамжин хэмжих юм уу бодит хэмжилт хийх зэрэг арга хэлбэрээр цогц тоо баримт цуглуулсны дараа, бүх дэлхийн хэрэглэгчид зөвхөн интернэт сүлжээгээр дамжин уг үйлдвэрт захиалгаа шууд өгч болох юм. Хэлбэр загвар, материал, өнгө будагаас авхуулаад мөрийн хэлбэр, сав, урлах үсэг зэрэг нарийн ширийн зүйлсийн талаар хэрэглэгч өөрийнхөөрөө зураглан төсөвлөж болох юм. Захиалгыг хүлээн авсны дараа, систем нь түүнийг цаг алдалгүй үйлдвэрт уламжлан, захиалгын дарааллаар үйлдвэрлэж, долоо хоноод л бэлэн хувцас хэрэглэгчийн гарт очих болно. Хамгийн чухал нь гэвэл иймэрхүү маягаар үйлдвэрлэсэн хувцас хунар хэрэглэгчдийн адил бус өвөрмөц шаардлагыг хангасан байдаг юм.

 
Тэрээр хэлэхдээ, "энэхүү хувцасны гадаад хэлбэрийн хувьд, бор өнгийн ажил хэрэгч хувцас байгаа боловч харин доторыг нь маш өвөрмөц материалаар хийж, тусгай зориулалтын сав чимэглэлээр баяжуулсан учир дэлгүүрт ховор худалдаалагддаг. Эдгээр бүхнийг хэрэглэгч өөртөө зураглан төсөвлөсөн учир маш өвөрмөц онцлогтой байдаг. Иймэрхүү машинаар нэг удаад бараг 4000 орчим ширхэгийг үйлдвэрлэж болдог. Хэрэв гараар хийвэл улам өндөр үнэтэй болно. Бид зөвхөн гараар оёсон хувцсыг 100 мянган юанаар зарж байсан удаатай" гэв.

Шинийг бүтээх нь эдийн засгийн үр ашигт шууд нөлөөлдөг. Энэхүү "Шидэт үйлдвэр"-ийг ашиглан Хунлин групп зах зээлийн хүнд байдлыг даван туулж, бүтээлчээр үйлдвэрлэлээ нэмэгдүүлсэн юм. Чиндао хотын Хунлин группийн даргын Жан овогтой орлогч хэлэхдээ, "Уламжлалт аж ахуйн нэгжийн экспортын арга хэлбэр мөнгө хожихгүй, харин захиалгаар гүйцэтгэх нь тусгай арга зам бөгөөд илүү өндөр ашигтай, ерөнхийдөө жил бүр 100 хувиар өсдөг. Түүнчлэн уламжлалт салбарын ашиг орлого нэмэгдээгүй харин буурч байгаа юм."

 
Тэрээр хэлэхдээ, "Алсдаа хувцсыг захиалгаар хийхээс илүүтэйгээр түүний шийдэл нь улам чухал байдаг. Үзэл бодол, арга барил нь нэг талаар аж ахуйн нэгжийн борлуулалтад туслах төдийгүй, бүтцийн шинэчлэлт хийхийг дэмждэг. Одоо зах зээлд ийм орон зай хангалттай байна. Хэрэг дээрээ бид үзэл баримтлалын саад бэрхшээлийг даван туулах ёстой юм. "

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе