|
|
||
3-нд ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжинд Лаосын Ардын Хувьсгалт Намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Лаос улсын дарга Буннянг Ворачиттой хэлэлцээ хийв.
Ши Жиньпин хэлэхдээ, ерөнхий нарийн бичгийн дарга та бол Хятадын ард түмний сайн найз, хуучин анд юм. Урт удаан хугацааны туршид Хятад, Лаосын найрсаг хамтын ажиллагааны харилцааны төлөө хүчин зүтгэсээр ирсэн бөгөөд Лаосын нам, төрийн хамгийн дээд удирдагчийн тушаал авсныхаа дараа Хятад улсад айлчлал хийж буй явдал нь Лаосын нам, засгийн газар болон та хувь хүнийхээ хувьд хоёр талт харилцааг дээд хэмжээнд чухалчилж буйг бүрэн гүйцэд харуулж байна, бид үүнийг сайшааж байна гэв. Ши Жиньпин хэлэхдээ, шинэ нөхцөл байдалд, хоёр тал сүүлийн жилүүдийн Хятад, Лаосын харилцааны хөгжлийн эрчтэй чиг хандлагыг сайтар хамгаалж, хоёр талт харилцааны эрүүл тогтвортой хөгжлөөс буй болсон нандин боломжийг сайтар ашиглаж, Хятад, Лаосын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны цар хүрээг улам ч өргөжүүлэн гүнзгийрүүлэх нь зүйтэй гэв.
Буннянг Ворачит хэлэхдээ, Лаосын АХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Лаос улсын дарга болсныхоо дараа Хятад улсад айлчилж, түүнчлэн Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн даргатай анхны уулзалтаа хийж байгаа явдалд маш баяртай байна. Лаосын нам, улсын шинэ удирдах багийнхан цаашид Хятадын нам, засгийн газар болон ард түмэнтэй уламжлалт найрамдал ба урт хугацааны тогтвортой иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаагаа бүх талаар өвлөн хөгжүүлж, Хятадын талын хамт Лаос, Хятадын найрсаг харилцаа ямагт цэцэглэн хөгжихийг урагшлуулах болно гэжээ.
Уулзалтын дараа Ши Жиньпин, Буннянг Ворачит хамтдаа хоёр талт холбогдох хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд байлцлаа.
\Уртнасан.\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |