• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Нобелийн шагналтнууд БНАСАУ-д айлчлав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-05-03 15:40:29

Их Британи, Норвеги, Израйль зэрэг орны гурван нобелийн шагналтан 2-ны өдөр Пхеньянд болсон "Олон улсын эрдэм шинжилгээний симпозиум"-ын нээлтэд оролцсон бөгөөд тус оронд холбогдох эрдэм шинжилгээний семинар зохион байгуулах юм байна.

Эх сурвалжаас үзвэл, Нобелийн физиологи буюу анагаах ухааны шагналын эзэн, Их Британийн Ричард Робертсийн эдийн засгийн ухааны шагналтан, Израйлийн эрдэмтэн Аурон Сиечановер нь Ким Ир Сений их сургууль, Ким Чаек технологийн их сургууль, Пхеньяны технологийн их сургуульд "эдийн засгийн бодлого, анагаах ухааны хөгжил" сэдвээр лекц уншиж, семинар зохион байгуулна.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний солилцоог Олон улсын энх тайвны сан, БНАСАУ-ын Энх тайвныг эрхэмлэгч үндэсний комисс шинжлэх ухааны солилцоо, туршлага хуваалцах замаар дэлхийн энх тайван, хөгжлийг ахиулах зорилгоор хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 5-р сарын 2-5 хүртэл үргэлжлэх болно.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе