• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Бразил Олимпийн ариун галаа угтан авлаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-05-04 10:51:11

Орон нутгийн цагаар 5-р сарын 3-нд, 2016 оны зуны олимпын галт бамбарын Бразилийн нутаг дахь бухиа хүргэлт ерөнхийлөгчийн ордонд албан ёсоор эхлэв. Энэ өдөр Бразилийн ерөнхийлөгч Дилма Роуссефф, Рио-де-Жанейрогийн олимпын хорооны дарга Карлос Арсур Нузман, Бразилийн спортын яамны дарга Рикардо Леисер нар уг ёслолд оролцов.

Ерөнхийлөгчийн ордонд Карлос Арсур Нузман олимпын бамбарыг хүлээн авч асаав. Дилма Роуссефф галт бамбарыг асааж, Бразилийн нутаг дахь галт бамбарын бухиа хүргэлтийн эхний дамжуулагч буюу Бразилийн эмэгтэйчүүдийн гар бөмбөгийн од Фабиана Калудинод бариулснаар, энэхүү ажиллагаа эхэлсэн байна.

Парламентын ордонд олимпын галт бамбарыг угтан авах үеэр, Сенатын ордонд ерөнхийлөгчид хяналт тавих төслийн тухай яриа хэлцэл өрнөж байв.

Мөн өдөр галт бамбар Бразилийн засаг захиргааны 5 бүс болон аялал жуулчлалын 15 үзэмжит газраар дайран өнгөрөв. 105 км газрыг туулж, нийтдээ 141 галт бамбарч буухиалан дамжуулах ажиллагаанд оролцов. Бразилийн нутаг дахь эхний галт бамбарч Фабиана Калудино энэ удаагийн ажиллагаанд маш их сэтгэл ханамжтай байв.

Бамбарыг маш олон арга барилаар дамжуулсан байна. Тухайлбал явган гүйхээс гадна, эгц өндрөөс буух, усанд сэлэх, завиар сэлүүрдэх, нисдэг тэрэг зэрэг арга хэлбэр багтсан байна.

Одоогоор Олимпийн парк болон тамирчдын тосгоны барилгын ажил 98%-тай байгаа ба Рио-де-Жанейро Олимпийн наадмаа угтан авахад бэлэн хэмээн зохион байгуулах комиссын дарга Карлос Арсур Нузман илэрхийлэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе