• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эрээн хотод Хятад, Монголын спортын тэмцээн болж байна

CRI       (GMT+08:00) 2016-05-08 14:32:59

Хятад Монголын Эрээн хот-Замын үүд хотын иргэдийн 2-р удаагийн спортын тэмцээн өчигдөр буюу 5-р сарын 7-ны өдөр Эрээн хотод нээгдлээ. Уг тэмцээн "Нөхөрлөл, Спорт, Гоо сайхан, Эрүүл энх" сэдвийн дор зохиогдож буй хоёр орны иргэд хоорондын спортын арга хэмжээ юм.

15 хүртэл явагдах уг тэмцээнд Монгол улсын Замын-Үүд хотын тамирчид болон Эрээн хотын тамирчид оролцож байгаа бөгөөд Сагс, хөл бөмбөг, ширээний теннис, агаарын теннис, олс татах зэрэг спортуудаар өрсөлдөж байна. Арга хэмжээний үеэр Эрээн хот, Замын-Үүд хотын иргэд амьсгалын дасгал, бүжиг зэрэг үзүүлбэр тоглолтоо үзэгч олонд хүргэлээ.

Энэхүү арга хэмжээтэй холбогдуулан Эрээн хотын орлогч дарга Б.Саранчимэг ярихдаа, "Сүүлийн жилүүдэд Эрээн хот, Замын-Үүд сургалт, соёл спорт, аялал жуулчлал, эдийн засгийн хүрээнд олон талт хамтын ажиллагаа зохион байгуулж, хоёр улсын найрсаг харилцаанд идэвхтэй хувь нэмэр оруулсаар байна" гэлээ.

Монгол улсаас Эрээн хотод суугаа консул Л.Золзаяа спортын тэмцээнд амжилт хүсэж хэлэхдээ, "Хоёр орны хил орчмын бүс нутгийн дотроо Эрээн хот болон Замын-Үүд хотын харилцаа, хамтын ажиллагаа өндөр төвшинд хөгжиж байгаа гэж бид үздэг. Иргэдийнхээ эрүүл мэндэд онцгой анхаарч, спортын арга хэмжээг Эрээн хоттой хамтран зохион байгуулж байгаад таатай байна. Эрээн хот-Замын үүд хотын иргэдийн 2-р удаагийн спортын тэмцээн амжилттай болоход итгэж байна. Баг тамирчдадаа бүгдэд нь амжилт хүсье." гэлээ.

 

Сэтгүүлч Болор, Пүрэвжав зураглан мэдээлэв

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе