"Нэг бүс нэг зам"-ын симпозиум болов
Синьхуа Агентлаг (GMT+08:00) 2016-05-09 15:41:17
8-нд Кабулд Хятадаас Афганистанд суугаа Элчин сайдын яам болон Афганистаны Гадаад харилцааны яамнаас хамтран зохион байгуулсан симпозиум дээр, "Нэг бүс нэг зам" санаачлага Хятад Афганистаны харилцаа болон эдийн засаг худалдааны хөгжлийг ахиулах зэрэг асуудлаар санал солилцсон байна.
Хятадаас Афганистанд суугаа элчин сайд Яо Жин хэлсэн үгэндээ, Афганистан бол эртний торгоны зам дагуух чухал орны нэг юм. Зүүн Ази, баруун Ази болон Өмнөд Азийн бүс нутгийг холбож байсан чухал төв юм. Афганистантай "Нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтын явцад олон салбараар хамтран ажиллаж, үүнд бодлогын зохицуулалтаа эрчимжүүлэх, худалдаа банк санхүүгийн Интеграци болон хүмүүсийн харилцаа зэрэг багтаж байгаа ба "Хятад Афганистаны хувь заяаны хамтын цогц"-ын шинэ хуудсыг бичиглэх болно гэжээ.
Афганистаны Гадаад харилцааны яамны дэд сайд Хекмат Халил Карзай хэлэхдээ, "Нэг бүс нэг зам"-ын санаачлагыг хэрэгжүүлэхэд Афганистан Хятад хоёр орон хамтын ажиллагааны шинэ хэлбэрийн харилцаа байгуулах шаардлагатай бөгөөд улс төр, худалдаа, зам тээвэр, банк санхүү болон олон нийтийн хөрөнгө оруулалтын талаарх хэлхээ холбоогоо эрчимжүүлэх ёстой гэжээ.
Хекмат Халил Карзай хэлэхдээ, Афганистан болон Хятад хийгээд түүний эргэн тойрон дахь орнууд эдийн засгийн салбарт дээд хэмжээгээр харилцан нөхөх чанартай юм. Хоёр тал хамтаараа "Нэг бүс нэг зам"-ыг байгуулах нь Афганистаны энх тайван хийгээд хөгжлийг биелүүлэхэд тустай төдийгүй уг бүс нутгийн тогтвортой байдлыг ахиулахад тустай юм гэжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл