|
|
||
ӨМӨЗО-ны анхдагч марафоны лигийн тэмцээний Хөх хот өртөөний гүйлт энэ сарын 8-ны өдөр амжилттай болж, лигийн тэмцээний хөшгийг сөхлөө.
ӨМӨЗО-ны спортын товчоо, Хөх хотын Засгийн газар, Мэн ню корпорац зэрэг нэгжээс хамтран зохиосон уг уралдаанд Хятадын орон нутаг болон МУ-ын 11 тамирчин гээд нийт 8000 гаруй хүн оролцсон байна.
Тамирчид Хөх хотын спортын талбайгаас гарч, Чингис хаан цэцэрлэг, Хотон дүүргийн Вань да плаза зэрэг газруудаар өнгөрөн, гарааны цэгтээ буцсанаар Тэмцээн өндөрлөсөн байна.
Тэмцээний эцэст Хөх хотын гүйгчдийн клубийн тамирчин Жао Байдүн эрэгтэйн хагас марафон уралдаанд тэргүүлж, Тунляо хотын тамирчин Жинь Минмин эмэгтэйн хагас марафон уралдаанд манлайлсан бол МУ-ын тамирчин Баяр хоёрдугаар байранд оржээ.
"Талын дуу хоолой" радиогийн сэтгүүлч Чинзоригт мэдээлэв
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |