• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Шань Ши мужийн Утайд Манзуушир бурхны номын хурал хурлаа

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-05-10 15:55:22

10-ны өдөр нь билгийн тооллын 4-р сарын шинийн 4. Манзуушир бурхны мэндэлсэн өдөр юм. Энэ өдөр Манзуушир бурхныг тахиж байгаа Утай уулын Пу Шоу Си сүмд номын хурал хурж, жил бүрийн билгийн тооллын 4-р сарын шинийн 4-г дэлхийн оюун ухааны өдөр болгох санал дэвшүүллээ.

Манзуушир бурхны номын хурал хурсны дараа Утай уулын Пу Шоу Си сүмд оюун ухааны өдөрлөгийн яриа уулзалт, бурхны ном болон шинжлэх ухаан, бурхны ном болон буяны үйлс зэрэг сэдвээр яриа уулзалт зохиолоо. Бээжингийн Их Сургууль, Хятадын ШУА болон соёлын салбарын төлөөлөгчид халуун яриа өрнүүлж, хөгжөөнтэй ярилцлаа.

 /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе