• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эрхийн төвлөрлийг сааруулж үйлчилгээг сайжруулахыг онцолжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-05-10 10:21:14

Хятадын Төрийн зөвлөл 9-ний өдөр эрхийн төвлөрлийг сааруулж, үйлчилгээг сайжруулах өөрчлөлтийг гүнзгийрүүлэх тухай теле хурал хуралдуулжээ. 

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян хурал дээр тэмдэглэхдээ, засгийн эрхийг цомхтгож, эрхийн төвлөрлийг сааруулан, удирдах болон төвлөрлийг сааруулахыг уялдуулан, үйлчилгээг сайжруулах өөрчлөлт бол эдийн засаг нийгмийн эрүүл тогтвортой хөгжлийг ахиулах стратегийн арга зам болох юм. Уг өөрчлөлтийг ахиулах нь өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэхийн чухал агуулга мөн. Намын 18-р хурлаас нааш Ши Жиньпин даргаар удирдуулсан Төв хороо холбогдох ажилд маш их анхаарал хандуулж, тодорхой шаардлага тавьсан. Тус сонгуулийн засгийн газар Засгийн газрын үүрэг чадамжийг чандалж барих ажилд хянуур хандаж, төв засгийн газар болон орон нутгийг нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлэн, илт амжилт тогтоосон. Төрийн зөвлөлийн хэрэгжүүлэх агентлагууд захиргааны хянан зөвшөөрөх ажлын 1/3-ыг доод шатны байгууллагад олгож, товлосон зорилтоо урьдчилан биелүүлсэн. Үүнд үйлдвэр худалдааны бүртгэлээс өмнөх хянаж батлах ажлыг 85 хувиар, аж ахуйн нэгжийн хүчин чадамжийн үнэлгээний ажлыг 44 хувиар багасгасан бол мужууд ч захиргааны хянан зөвшөөрөх ажлаа 50-70 хувьтайгаар багасгасан. Түүнчлэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны явцад болон үр бүтэмжийг хянан удирдах ажлын шинийг санаачлан, системийг улам боловсронгуй болгож, иргэдийн хүсэлтийн дагуу олон нийтийн үйлчилгээг сайжруулсан. Энэ нь аж ахуйн нэгжийн "хүлээсийг суллаж" иргэдийн үйлс эрхлэлтийг чөлөөтэй болгож, зах зээлийн орон зайг нэмэгдүүлсэн төдийгүй, мөн цэвэр засаглалын "дархлааг нэмэгдүүлсэн" юм гэжээ.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе