|
|
||
4-р сард, Хятадын оршин суугчдын хэрэглээний индекс буюу CPI 2015 оны мөн үеийнхээс 2.3 хувиар өсөж, өсөлтийн хурдаараа 3-р сарынхтай тэнцсэн үзүүлэлт гарсныг Хятадын Аудитын үндэсний газрын 10-нд нийтэлсэн тоо баримтад харууллаа.
Тоо баримтын дагуу, 1-ээс 4-р саруудад CPI нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.2 хувиар өссөн бол 3-р сарынхаас 0.2 хувиар буурсан байна.
Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад, 4-р сард хүнсний бүтээгдэхүүн, архи, тамхи зэргийн үнэ 5.9 хувиар өссөн нь CPI-ийн өсөлтийг 1.74 нэгжээр нэмэгдүүлжээ. Үүнд хүнсний ногооны ханш 22.6 хувиар өссөн нь CPI -ийн өсөлтийг 0.56 нэгжээр нэмэгдүүлжээ. Харин мах махан бүтээгдэхүүний ханш 20.1 хувиар өссөнөөс гахайн махны ханш 33.5 хувиар өссөн аж.
1-ээс 4-р саруудад PPI нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.5 хувиар буурч, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн нийлүүлэх ханш 5.4 хувиар унасан байна.
\Д.Хүчитбаатар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |