|
|
||
Хятадын 8 муж орны оюутнуудын "Найргийн найман ганзага" яруу найргийн 7 дахь наадам амжилттай өндөрлөж, 5-р сарын 9-ний үдэш шагнал гардуулах үдэшлэгээ Хөх хотод зохиосон байна.
ӨМ-ын багшийн их сургуулийн эвлэлийн хороо, Монгол судлалын дээд сургууль болон "Морин хуур" нийгэмлэгээс хамтран зохион байгуулдаг "Найргийн найман ганзага" яруу найргийн наадмыг анх 1999 онд зохион явуулсан бол энэ онд 7 дахь нь болж байна. Энэ наадамд найман муж орноос оролцсон оюутнуудын бүтээлээс 69 бүтээлийг эцсийн шатны шалгаруулалтад дэвшүүлсэн байна.
ӨМ-ын нэрт яруу найрагч На.Өлзийдэлгэр, Ц. Цолмон, Дорнотэнгэр, Хайрхан, Эрдэнэхад нарын шудраг шүүлтийн дүнд Хятадын Зүүн хойдын газрын тосны их сургуулийн оюутан, Улаанхад хотын Байран баруун хошуугаар нутагтай Болорэрдэнэ "Гитар уйлсан намар" шүлгээрээ тэргүүн байранд тодорчээ.
/"Талын дуу хоолой" радиогийн сэтгүүлч Чинзоригт мэдээлэв/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |