• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Тяньжинь боомтын гаалийн баталгаат бүсэд 17 мянга гаруй аж ахуйн нэгж бүртгүүлжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-05-12 09:26:37

Тяньжинь боомтын гаалийн баталгаат бүсийн аж ахуйн нэгжүүдийн гарын үсэг зурах ёслол 11-ний өдөр Тяньжинь боомтод болж, "Жүй Мэй Юөү Пинь" зэрэг дөрвөн аж ахуйн нэгж уг бүсэд бүртгүүлсэн байна. Хятадын умард нутгийн хамгийн том гаалийн баталгаат бүс болох уг бүсэд одоогоор нийт 17 мянга гаруй аж ахуйн нэгж бүртгүүлээд байна. 11-ний өдрийн гарын үсэг зурсан дөрвөн төслийн дотоодын дүрмийн сан нь 120 сая юань, гадаад хөрөнгө нь 20 сая ам доллар байгаа юм байна.

Тяньжинь боомтын гаалийн баталгаат бүс байгуулагдсан 25 жилийн турш бизнес урьж хөрөнгө зээлдэх ажлыг хөгжлийн хамгийн гол хөшүүргээ болгож, том, сайн төслийг хэрэгжүүлж, аж үйлдвэрийн сүлжээг боловсронгуй болгон, дээд шинэ техникт тулгуурласан ажил төрлийн системийг хөгжүүлсэн байна. Одоогоор уг бүсэд дэлхийн топ 500-аас 160 гаруй нь ажил төрөл эрхэлж байна.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе