• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид ХОУР-д айлчиллаа

CRI       (GMT+08:00) 2016-05-12 18:12:50

Хятадын Олон Улсын Радиогийн дэд захирал Ма Бөхүй 5-р сарын 12-нд Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн дэд ерөнхийлөгч С. Шаравдоржоор ахлуулсан төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Ма Бөхүй дэд захирал юуны өмнө төлөөлөгчид манай радиод тавтай морилохыг урилаа. Тэрээр, олон жилийн турш Монголын олон салбарынхны эрчтэй дэмжлэгтэйгээр Манай радиогийн Монгол хэлний нэвтрүүлэг түргэн хөгжлөө олсон юм. Бид өөрийн давуу талдаа түшиглэн хоёр орны иргэдийн харилцан ойлголцол болон найрсаг солилцоонд гүүрийн үүрэг гүйцэтгэж, солилцоо, хамтын ажиллагааны чухал "цонх" болж байна. Хоёр сарын өмнө, бид Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн захирал Б.Баярсайхан захиралтай санал бодлоо гүнзгий солилцож, удахгүй хамтын ажиллагааны шинэ гэрээ хэлэлцээрийг үзэглэхээр тохиролцсон. 2016 оны ажлын хөтөлбөрийн дагуу, манай Зүүн хойд Ази төв Азийн нэвтрүүлгийн төв энэ оны 8-р сард Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод найрсаг солилцооны арга хэмжээг зохион байгуулна.

ХОУР нь өнгөрсөнд уламжлалт радио нэвтрүүлгээр гол ажлаа болгож байсан бол одоо шинэ медиаг түлхүү хөгжүүлж, уламжлалт радио болон дэвшилтэт хэвлэл мэдээллийг нэгтгэн хөгжүүлэхийг хичээж байна. Энэхүү явцад Монголыг оролцуулсан дэлхийн олон орны хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч ажиллахад бэлэн байна гэжээ.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн дэд ерөнхийлөгч С. Шаравдорж юуны өмнө Ма Бөхүй дэд захирал зав чөлөө гаргаж төлөөлөгчидтэй уулзаж байгаад талархал дэвшүүллээ. Тэрээр, сүүлийн жилүүдэд Монгол, Хятад хоёр орны улс төр, эдийн засаг, худалдаа, нийгмийн олон салбарын найрсаг хамтын ажиллагаа тасралтгүй бэхжин хөгжиж байна. Үүнд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хоорондын солилцоо, хамтын ажиллагаа нь бүр өргөжин тэлж, бодит үр дүнд хүрч байна. МҮОНР болон ХОУР-ийн хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрэн хөгжиж, байнгын хамтын ажиллагааны түншийн харилцаа тогтоосонд бид баяртай байна. Хоёр радиогийн хамтын ажиллагаа улам бүр бэхжиж, тасралтгүй шинийг санаачлахыг бид хүсэж байна.

Монгол Улс бол нутаг дэвсгэр өргөн уудам, хүн ам сийрэг улс. Манай орон нутгийн иргэд радиогоор мэдээ мэдээлэл их авдаг. Энэ талаар ХОУР нь Монголын иргэдийн Хятад улсын тухай, түүнчлэн дэлхийн улс орнуудын тухай мэдээ мэдээлэл авах чухал зам суваг болж байдаг. Өдгөө дэвшилтэт хэвлэл мэдээллийг хөгжүүлэх нь дэлхийн улс орнуудын хэвлэлийн байгууллагад нүүрлээд байгаа нийтлэг хандлага. МУ-ын хэвлэл мэдээллийнхэн ч ялгаагүй уг салбарыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж байна. Бид дэвшилтэт хэвлэл мэдээллийг хөгжүүлэх явцад ХОУР-тай улам нягт хамтран ажиллахыг хүсэж байна гэжээ.

Төлөөлөгчдийн багийн гишүүн, Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн захирал Б.Баярсайхан хэлэхдээ, хоёр сар алслаад ХОУР-д дахин айлчилж байгаадаа баяртай байна. Өдгөө, хоёр радиогийн хамтын ажиллагаа тасралтгүй бодит ахиц амжилтад хүрч байна. Түүний хамгийн шууд, хамгийн чухал жишээ бол даруй манай хоёр радиогийн хамтран бэлтгэдэг "Дэлхийн цаг" нэвтрүүлгийн цагийг сунгасан явдал юм. Энэхүү нэвтрүүлэг нь Монголын сонсогч түмний таашаалыг хүлээж байгааг энд хэлэхэд таатай байна гэжээ.

Уулзалтын дараа, төлөөлөгчид ХОУР-ийн үзэсгэлэнтэй танилцаж, Монгол хэлний редакцын хамт олонтой найрсаг солилцоо өрнүүлсэн байна.

Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид Хятадын Сэтгүүлчдийн Нэгдсэн Холбооны урилгаар 5-р сарын 11-ээс Хятад улсад найрсаг айлчлал хийж байгаа юм.

\Д.Хүчитбаатар мэдээлэв\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе