• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Америкийн стратегийн аюулгүй байдлын талаарх зөвшилцөл болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-05-13 11:18:16

Орон нутгийн цагаар 5-р сарын 12-нд Хятад Америкийн стратегийн аюулгүй байдал хийгээд олон талт зэвсэг хорогдуулах 8-р зөвшилцөл Америкийн Вашингтон хотод боллоо.

Хятадын ГХЯ-ны орлогч сайд Ли Баодүн болон Америкийн төрийн департаментын төрийн нарийн бичгийн даргын орлогч Роза Эйлин Геттемюллер нар зөвшилцлийг хамтран даргалжээ.

Хоёр тал өнөөгийн олон улсын байдал, цөмийн салбарын глобал засаглал, гадаадын аюулгүй байдал, пуужингийн довтолгооноос урьдчилан сэргийлэх, түгээн дэлгэрүүлэхээс сэргийлэх тэрчлэн хоёр талын харилцан сонирхож буй олон улсын болон бүс нутгийн аюулгүйн асуудлаар санал бодлоо солилцжээ. Хятадын ГХЯ, БХЯ, Үндэсний Батлан хамгаалахын шинжлэх ухаан, аж үйлдвэрийн газар, Америкийн төрийн департамент, Цагаан ордны үндэсний аюулгүйн хороо, Үндэсний батлан хамгаалах яам зэрэг холбогдох салбарын төлөөлөгчид зөвшилцөлд оролцлоо.

Харилцан хүндэтгэсэн, хамтран ажиллаж хамтаар хожих зарчмын дагуу, Хятад Америкийн стратегийн аюулгүй байдал хийгээд олон талт зэвсэг хорогдуулах зөвшилцлийн механизмыг сайтар хөгжүүлж, хоёр талын яриа хэлэлцээг эрчимжүүлэн, ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, стратегийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх талаар нааштай үүрэг гүйцэтгэж, хоёр орны харилцааны эрүүл тогтвортой цаашдын хөгжлийг ахиулахыг хоёр тал илэрхийллээ. Энэ оны сүүлийн хагас жилд тохиромжтой цаг үеэр дараагийн зөвшилцлийг хийхээр хоёр тал хэлэлцэн тохирчээ. \Ренчинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе