|
|
||
БНХАУ-ын орчин үеийн дэвшилтэд техник, технологи, барилга, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, материал, шинээр зах зээлд нэвтэрсэн бараа бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд хүртээл болгож, улмаар хоёр орны биенесийн байгуулагуудын хамтын үйл ажиллагааг дэмжиж, бүтээгдэхүүн үйлдчилгээг нь сурталчлах, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор "ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА-МОНГОЛ 2016" үзэсгэлэн худалдааг гурав дахь жилдээ МУ-ын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Энэ үзэсгэлэн худалдааны нээлтийн үйл ажиллагаа 5-р сарын 13-ны өдөр Мишээл Экспод боллоо.
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний МУ-д хийсэн албан ёсны айлчлалаар хоёр орны найрсаг харилцааг шинэ шатанд гарган хөгжүүлж, эдийн засгийн олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцсан бөгөөд тус ажлын хүрээнд "Мишээл Экспо" ХХК БНХАУ-ын Бээжингийн Жүнчи компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, олон улсын чанартай үзэсгэлэн, хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж техник технологийн шинэчлэлийг хөхүүлэн дэмжсэн үзэсгэлэн, бизнес уулзалт арга эхмжээг 3 дахь жилдээ ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж, Монгол-Өвөр Монголын Бизнесийн Ерөнхий Холбоо, МУ-ын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн холбоо, Их Аян Өргөө компани дэмжигч байгууллагаар мөн 3 дахь жилдээ ажиллаж байгаа юм байна.
Энэхүү үзэсгэлэн худалаа нь 5-р сарын 13-наас 15-ны өдрүүдэд "ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА-МОНГОЛ 2016" нэртэйгээр "Мишээл Экспо" төвд зохион байгуулагдаж, Монголын зах зээлд болон хэрэглэгч олон нийтэд зориулсан шинэ техник технологийн үзүүлэх сургалт 2015 онд шинээр зах зээлд нэвтэрсэн бараа бүтээгдэхүүнийг танилцуулах төдийгүй уул уурхай, эрчим хүч, барилга, барилгын материал, газар тариалан, машины сэлбэг эд анги, барилгын машин механизм, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хөдөө аж ахуй, мал болон бусад салбарын үйл ажиллагаа явуулж буй компаниудын хооронд бизнесийн гэрээ хэлцэл байгуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох нөхцөл бололцоог бүрдүүлэн өгч байгаа юм.
Энэхүү үзэсгэлэн худалдаанд БНХАУ-ын уул уурхай, барилга, барилгын материал, зам засвар, машин техник дагалдах хэрэгсэл, эмийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, хөдөө аж ахуй, газар тариалан, эрчим хүч зэрэг салбарын төлөөлөгчид бүхий нийт 100 гаруй компани оролцож байгаа юм байна.
\Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч М.Цэцэн\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |