• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Пакистаны армийн ерөнхий штабын даргатай уулзлаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-05-17 09:33:51

Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 16-нд Ардын Их Хурлын Ордонд Пакистаны армийн явган цэргийн штабын дарга Рехеел Шарифтай уулзлаа.

Ли Кэчян хэлэхдээ, Хятад Пакистан урт хугацааны улс төрийн итгэлцэл, бат бэх анхан дүүгийн нөхөрлөлтэй, хоёр арми нягт харилцаатай байгаа нь хоёр орны хамтын ажиллагаа, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааны дорвитой баталгааг хангасан юм. Хоёр тал Хятад Пакистан дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тохиолдуулж, дээд хэмжээний харилцан айлчлалаа хэвээр байлгаж, олон салбар дахь солилцоо хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, эдийн засгийн хамтын ажиллагаа болон аюулгүйн хамтын ажиллагаа гэх хос хөдөлгүүртэй болж, олон улсын болон бүс нутгийн асуудал дээр нягт ойлголцон хамтын ажиллагаагаа хэвээр байлгаж, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалж, хамтын цэцэглэлт хөгжлийг ахиулах ёстой гэжээ.

Рехеел Шариф хэлэхдээ, Пакистаны Хятадын хоёр армийн найрсаг хамтын ажиллагаа хоёр орон хоорондын гүн зузаан найрамдлыг харуулж байгаа юм. Пакистаны цэргийн тал Пакистан Хятадын найрамдлыг маш нандигнан үзэж байна. Пакистан Хятадын эдийн засгийн хонгилыг эртхэн байгуулж, хоёр орны хамтын ажиллагааны аюулгүй орчныг бүх хүчээрээ хамгаалж, хоёр орны эдийн засгийн хонгилын байгуулалтад аюулгүйн баталгаа хангахад бэлэн байна гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе