|
|
||
ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин 17-нд Бээжин хотноо Философи нийгмийн шинжлэх ухааны ажлын уулзалтыг даргалан чухал үг хэлсэн байна. Тэрээр: Хятадын онцлогтой социализмыг баримтлан хөгжүүлэхэд нэн тэргүүнд философи нийгмийн шинжлэх ухааныг эрхбиш дээд хэмжээгээр чухалчилж, Хятадын онцлогтой социализмын агуу их практиктай уялдуулан Хятадын онцлогтой нийгмийн шинжлэх ухааны хөгжлийг түргэтгэх хэрэгтэй гэж цохон тэмдэглэжээ.
Тэрээр: Хятадын онцлогтой шинэ хэлбэрийн зөвлөхүүдийн байгуулалтыг эрчимжүүлж, бодлого тогтоох лавлах дүрмийг төгөлдөржүүлэх хэрэгтэй. Философи нийгмийн шинжлэх ухааны боловсон хүчний төсөл хэрэгжүүлж, ёс суртахуун авьяас чадвар хосолсон боловсон хүчнийг чухал байранд ажиллуулах хэрэгтэй. Философи нийгмийн шинжлэх ухааны өргөн олон ажилтан, агуу зорилт өвөрлөн их эрдэм эзэмшиж, жинхэнэ эрдэмд боловсрон, эрдэм шинжилгээний нийгмийн үр ашгийг төв чангаар сэтгэн, гүн эрдэм гүнзгий мэдлэгээр нэр хүндээ олж авч, эрхэм дээд хүн чанараараа нийгмийн уур амьсгалын хөтлөн дайчилж, эх орон ард түмэндээ хийж бүтээх явцдаа өөрийн үнэ цэнийг олж авах хэрэгтэй гэжээ.
/Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |