• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Улаанхад-Манжуур-Европ чиглэлийн галт тэрэг Улаанхадаас хөдөллөө

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-05-18 16:01:53

1100 тонн лай аммиака хүчил тээсэн Улаан хад-Манжуур-Европ чиглэлийн олон улсын ээлжийн галт тэрэг 17-нд ӨМӨЗО-ны Улаанхадын татварын хөнгөлөлттэй ложистикийн төвийн төмөр замын тээврийн баазаас Орос уруу хөдөллөө.

Тус галт тэрэг нэг талдаа нийт 9000 км замд 10-с 12 өдөр аялах юм. Анхны аяллын дараа долоо хоногт нэг удаа адил бус бараа тээвэрлэн Орос, Белорусс, Польш, Герман, Голланд зэрэг газар хүрэх болно. Өвөр Монгол, Бээжин Тяньжин, Хебей тэрчлэн Жежян зэрэг нутгийн гадаад худалдааны бараа болон өргөн нэр төрлийн барааг гадаад уруу тээвэрлэж, Орос болон Европын холбооны олон орны авто машины сэлбэг хэрэгсэл, модон материал, хүнсний бүтээгдэхүүн зэрэг барааг Улаанхадын татварын хөнгөлөлттэй ложистикийн төвөөс Хятадын олон газарт хүргэх юм. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе