• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Египетийн агаарын тээврийн онгоц радараас гарч сураггүй болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-05-19 15:20:27

Египетийн агаарын тээврийн компаний Францын Парис хотоос Египетийн Каир хот хүрэх иргэний агаарын тээврийн онгоц Каирын цагаар 19-ны үүрийн 2 цаг 45 минутад радараас гарч сураггүй болсон талаар тус компаниас 19-ны өдөр мэдэгдэл хийсэн байна. Мэдэгдэлд, энэхүү MS804 хэлбэрийн А320 -р иргэний агаарын тээврийн онгоцонд нийт 59 зорчигч болон нислэгийн багийн 10 хүн байсан. Нисэх онгоц холбоо тасрах үед газрын түвшнөөс ойролцоогоор 11 мянга 277 метр өндөрт нисэж Египетийн агаарт орсон гэжээ. Одоогоор Египетийн агаарын тээврийн компани Египетийн холбогдох салбартай харилцаж, сураггүй болсон онгоцыг эрэн хайж байна.



19-ны өдөр радараас гарч сураггүй болсон MS804 хэлбэрийн иргэний агаарын тээврийн онгоц сүйрсэн гэж өөр мэдээнд бас тэмдэглэжээ. \Речинсоо\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе