• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Европын дугуй ширээний 14-р хурал болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-05-20 16:03:10
Хятад Европын дугуй ширээний 14-р хурал 18-19-ний өдрүүдэд Бельгийн нийслэл Брюссельд боллоо. Хуралд оролцогчид Хятадын "Нэг бүс нэг зам" санаачилгаар, дэд бүтцийн байгуулалт болон хөрөнгө оруулалт, хөдөө тосгоны бүс нутгийн эдийн засаг хийгээд инновацийн хөгжлийг хэрхэн дайчлах зэрэг сэдвийн хүрээнд авч хэлэлцсэн байна. Хятадын эдийн засаг, нийгмийн хэрэг эрхэлсэн зөвлөл, Европын эдийн засаг, нийгмийн зөвлөлөөс хүрэлцэн ирсэн төлөөлөгчид хуралд оролцож, нэгдсэн мэдэгдэлд хамтаар гарын үсэг зурсан байна.
  
"2020 Европын холбооны стратеги" болон Хятадын "13-р таван жил"-ийн төлөвлөгөөний зорилт бол уялдаа холбоотой, ялангуяа Европын холбоо ухаалаг, тогтвортой, багтаамжтай хөгжлийг тэргүүлэн хэрэгжүүлж ажиллах төдийгүй Хятад улс эдийн засгийн өөрчлөлтийг илүү анхаарч, иноваци, ногоон өсөлтийг ахиулах ёстойг хуралд оролцсон хоёр тал санал нэгтэй үзсэн байна.
  
"Нэг бүс нэг зам" стратеги болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалттай банкны дурдсан санаачилга, хэрэгжилт бол өнө удаан хамтын хөгжлийг ахиулах зорилготой юм. Тэр нь Хятад улс болон дэлхийн орнуудын хамтын шийдвэр зоригийг тусгаж байгаа юм гэж хурлаас үзжээ. \Ренчинсоо\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе