• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Дэлхийн аялал жуулчлалын хурлын нээлтийн ёслолд оролцон үг хэллээ

CRI       (GMT+08:00) 2016-05-20 08:57:13

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 19-нд Ардын Их Хурлын Ордонд Дэлхийн аялал жуулчлалын хурлын нээлтийн ёслолд оролцон үг хэллээ.

Ли Кэчян хэлсэн үгэндээ, аялал жуулчлалын статус үйлдлийг Хятадын засгийн газар дээд хэмжээнд хүндэтгэн үзэж, аялал жуулчлалыг улс ардын эдийн засгийн стратегийн тулгуур аж үйлдвэр, ард олонд сэтгэл ханамжтай орчин үеийн үйлчилгээний салбар болгон хөгжүүлэх зорилгоор хууль тогтоомж бодлогууд боловсруулан нийтэлсэн гэжээ.

Тэрээр мөн, аялал жуулчлал бол Хятад улсын боловсруулж байгаа шинэ хөдөлгүүр хүчин бөгөөд нийт олноороо ажил үйлс эрхлэх тавцан болно. Мөн ядуурлаас ангижруулах чухал тулгуур бөгөөд үзэсгэлэнт Хятад улсыг байгуулах түлхэц юм. Түүгээр ч зогсохгүй Хятадын гадаадтай найрсгаар солилцоо хийх гүүр болно. Хятад улс аялал жуучлалыг хөгжүүлэхийг бүтцийн өөрчлөлтийг ахиулах ялангуяа хангалтын талын бүтцийн өөрчлөлт, эдийн засгийн хөгжлийг ахиулах чухал тал болгож, аялал жуулчлалаар хэрэглээнд тус дөхөм үзүүлэх, хөрөнгө оруулалтад тус дөхөм үзүүлэх төлөвлөгөө хэрэгжүүлэх болно гэжээ.

Ли Кэчян бас хэлэхдээ, аялал жуулчлалын салбарын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, аялал жуулчлалын зах зээлийн хяналт удирдлагыг чангатган, гадаад дотоодын жуулчидад нэн аюулгүй, баяр баясгалант цаг мөчийг олгох болно. Мөн бүх салбарт аялал жуулчлалыг хөгжүүлж, "аялал жуулчлал+" ажиллагааг  "интернет +" ажиллагаатай уялдуулан өрнүүлж нэг, хоёр, гуравдугаар аж үйлдвэрийн цогц хөгжлийг ахиулж, аялал жуулчлалыг шат өгсүүлж улс ардын аж ахуйн нэмэгдлийг биелүүлэх болно гэжээ.

Тэрээр мөн хэлсэн үгэндээ Хятадын засгийн газар ирээдүйн 5 жилд аялал жуулчлалыг хөгжүүлж 12 сая хүнийг ядуурлаас ангижруулна. Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэхийг экологийн байгуулалтын тэргүүн эгнээнд тавьж хөгжүүлэхийн дагуу хамгаалж, хамгаалахын дагуу хөгжүүлэх болно гэж онцолсон байна.

100 гаруй улс орон тэрчлэн олон улсын зарим байгууллагын удирдагч, аялал жуулчлалын салбарын хариуцлагатай хүмүүс зэрэг 1000 гаруй хүн нээлтийн ёслолд оролцжээ. \Гэрэлт орчуулав\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе