|
|
||
ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 23-нд Хү Бэй мужийн Ши Янь болон Ү Хань мужид ажиллав. Энэ үеэр тэрээр Дүн Фэн арилжааны тээврийн машины хязгаарлагдмал компани болон Ү Ханий болд төмөрийн компани зэрэг төрийн өмчит хоёр том аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцсан байна.
Тэрээр: төрийн өмчит аж ахуйн нэгжийн үндсэн гарц бол өөрчлөлт юм. Үйлдвэрлэлийн хэт илүүдлийг сааруулахын тулд ажилчдын ажлыг алдагдуулалгүй өөр ажлын байраар хангах явдлыг баталгаажуулах хэрэгтэй гэж онцлон тэмдэглэжээ.
Ли Кэчян хэлэхдээ, хэт үйлдвэрлэлийг сааруулах талаар сэтгэл шулуудах хэрэгтэй. Эн тэргүүнд хэт үйлдвэрлэлийг зохицуулах явцад илүүдэл хөдөлмөр хүчийг үр ашигтайгаар байршуулах нь чухал. Үүнд зориулж, төв санхүүгээс 100 тэрбум юаний нөхвөр мөнгө гаргасан ба орон нутгууд бас тусламж үзүүлж, үүнийг баталгаажуулах хэрэгтэй.
"Хятадад үйлдвэрлэв" хэмээх чанарын хувьсгалыг сайтар биелүүлэхэд маш нарийн хянамгай мөртөө шинэлэг уран хүчин зүтгэл гаргах хэрэгтэй. Ингэхийн тулд хэрэглэгчийг төв болгох явдал чухал юм. Үйлчлүүлэгчийн тасралтгүй дээшилж буй хэрэглээний шаардлагын дагуу, "Хятадад үйлдвэрлэв" салбарыг бүх талаар нэн тэргүүнд сайжруулах хэрэгтэй гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |