|
|
||
Хятад судлалын дэлхийн форумын Зүүн Азийн салбар хуралдаан 22-23-ны өдрүүдэд БНСУ-ын нийслэл Сөүлд боллоо. Хятадын эдийн засгийн шинэ төлөв, бүс нутгийн эдийн засгийн хөгжил нь хуралд оролцсон төлөөлөгчдийн анхаарч буй гол сэдэв байлаа.
Хятадын үндэсний санхүү, хөгжлийн лабораторийн захирал Ли Ян хэлэхдээ, ойрын жилүүдэд Хятадын эдийн засгийн өсөлт саарч байгаа нь тийм ч муу зүйл биш. Энэ нь Хятадын эдийн засаг бүдүүлэг өсөлтөөс орчин үеийн, хүмүүнлэгийн шатанд орсон гэдгийг нэг талаас харуулж байна гэлээ.
"Нэг бүс нэг зам" стратеги нь бүс дагуух орнуудын хамтын хөгжил цэцэглэлт, соёл иргэншлийн сэргэн мандлыг бий болгох зорилготой дэлхийн эдийн засгийн сэргэлтэд хөшүүргийн үүрэг гүйцэтгэх болно гэж Хятадын Ардын Их Сургуулийн олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал Ван И-вэй хэллээ.
Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн ахлах судлаач Н.Төмөр хэлэхдээ, "Нэг бүс нэг зам" санаачилгын дагуу орнууд эдийн засаг худалдааны аж үйлдвэрийн парк байгуулах зэрэг арга хэлбэрээр уг санаачилгад нэгдэж, шинэ Евро-Ази, Хятад-Монгол-Орос, Хятад-Төв Ази, Баруун Ази зэрэг олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны коридорыг бүтээн байгуулж байна. Энэхүү эдийн засгийн нөөц хүчин олон улсын суваг болох Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт нь Зүүн Хойд Ази, тэрчлэн дэлхийн эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх болно гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |