|
|
||
БНХАУ-ын Хөхнуур мужид оршин амьдардаг монголчуудыг хүмүүс Дээд Монгол гэж нэрлэдэг, Хөхнуур – Төвдийн өндөрлөг, мөнх цаст оргилуудын цайдам хөндийгээр сарлагийн сүргээ хариулан амьдардгаар нь ингэж нэрлсэн болвуу. Өнөөдөр буюу 5-р сарын 24-ний өдөр БНАХУ-ын Хөхнуур мужийн Хайши буюу Нуурын Баруун Эргийн Монгол Өөртөө Засах Аймгийн Дуу бүжгийн чуулга МУ-ын нийслэл Улаанбаатарт айлчлан тоглолтоо хийж, хөх монголын өлгий ар Халхын монгол ахан дүүстээ ая дууны цэнхэр хадгаа дэлгэн мэдэчлэн золгох гэж байна. Дуу бүжгийн чуулгын цөөн хэдэн төвд хятадаас бусад нь цөм дээд монголын охид хөвгүүд юм байна.
"Үзэсагэлэнт Хөхнуур" фото зургийн үзэсгэлэн болон үндэстэний дуу бүжгийн тоглолтын нээлтийн арга хэмжээ, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төв хийгээд Архангай хаймаг хамтран "Хятадын Соёлын баяр" арга хэмжээ зохион байгуулах гэрээнд гарын үсэг зурах ёслол, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн 2016 онд зохион байгуулах үйл ажиллагааны талаарх хэвлэл мэдээллийн бага хурал 2016 оны 5-р сарын 24-ний өдөр Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвд болллоо. Эдгээр арга хэмжээг БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын Яам, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төв, БНХАУ-ын Хөхнуур мужийн Соёл болон Хэвлэл мэдээллийн газар хийгээд Хятадын Олон Улсын Радиогийн МУ-дахь салбар хамтаар зохион байгуулсан юм.
Арга хэмжээг БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны Соёлын зөвлөх бөгөөд Хятадын Соёлын Төвийн дарга Ли Вэй даргалж, БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайд Шин Хаймин, МУ-ын Боловсрол, Солёл, Шинжлэх Ухааны Яамны Соёлын Бодлого Зохицуулах газрын дарга Д. Гантөмөр, БНХАУ-ын Хөхнуур мужийн Соёл болон Хэвлэл мэдээллийн газрын дэд дарга Күн Рүн, МУ-ын Архангай аймгийн Засаг даргын Тамгийн газрын дарга Б. Лхвагсүрэн нар тус тус баярын үг хэллээ.
Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төв хийгээд Архангай хаймаг хамтран "Хятадын Соёлын баяр" арга хэмжээ зохион байгуулах гэрээнд МУ-д суугаа Элчин сайдын яамны Соёлын зөвлөх бөгөөд Хятадын Соёлын Төвийн дарга Ли Вэй, МУ-ын Архангай аймгийн Засаг даргын Тамгийн газрын дарга Б. Лхвагсүрэн нар гарын үсэг зурлаа. Энэ хамтын ажиллаганы гэрээний дагуу энэ оны 8-р сарын эхээр Архайнгай аймагт "Хятадын Соёлын баяр" арга хэмжээ гурав хоног үргэлжилэх юм.
Дараа нь болсон хэвлэлийн бага хуралд Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн гүйцэтгэх захирал С. Алтанцэцэг, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн дэд Ерөнхийлөгч Х. Батхэшиг, Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн дэд захирал Т. Батзориг нарын зэрэг 30 орчим сэтгүүлч оролцож, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн дэд дарга Хасбагана Соёлын төвийн энэ оны ажлын төлөвлөгөөгөө танилцуулж, хойшид нягт хамтран ажиллаж, хоёр орны соёлын солилцоонд хамтаар хувь нэмэр оруулахыг хүссэн байна. МУ-ын сэтгүүлчид энэ санаачилгыг талархан хүлээн авч, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
\ Хятадын олон Улсын Радиогийн сурвалжлагч М. Цэцэн \
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |