|
|
||
ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин 23-нд Хятадын зүүн хойд нутгийн Хармөрөн мужид ажиллалаа. Тэрээр Шан Ганьлинь нурууны ойн бүсийн хамгаалалтын ажил болон тэнд ажиллаж амьдарч буй иргэдийн ахуй амьдрал, түүнчлэн Ичүнь хотын экологийн эдийн засгийг хөгжүүлэх бүс болон нэрсийн үйлдвэрлэлийн хүрээлэнгийн ажил байдалтай танилцжээ.
Дарга Ши Жиньпин: ойн бүсийн бүтцийг өөрчлөн хөгжүүлэх нь экологийг сайтар хамгаалж буй төдийгүй, мөн иргэдийн амьжиргааг улам сайн баталгаажуулахын төлөө юм. Манай орны экологийн нөөц ерөнхийдөө тийм ч сайн биш. Тиймээс түүнийг хамгаалах нь стратегийн маш чухал ач холбогдолтой юм хэмээн онцолсон байна.
\Д.Хүчитбаатар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |