|
|
||
БНХАУ-ын Хөхнуур мужийн Хайши буюу Нуурын Баруун Эргийн Монгол Түвдийн Өөртөө Засах Аймгийн Дуу бүжгийн чуулгын жүжигчид 5-р сарын 24-ний орой Улаанбаатар хотод хөх Монголын өлгий ар халхын ахан дүүсдээ ая дуу, уран бүжгээ өргөн нар хур шингэсэн сэтгэлийн цэнхэр хадгаа дэлгэн мэндчилэв. Тэдний даруухан хирнээ сэтгэлийн үгээ шингээсэн тоглолт үзэгчдийн талархалыг хүлээж, халуун алга ташилтын шагнал хүртэж байлаа.
Хөхнуур мужийн Хайши буюу Нуурын Баруун Эргийн Монгол Түвдийн Өөртөө Засах Аймаг нь Хятадад төдийгүй, дэлхий дахинд нэрд гарсан үзэсгэлэнт сайхан Хөхнуурын баруун талд байдгаараа ингэж нэрлэгджээ. Хөхнуурын өндөрлөгийн мөнх цаст оргилуудын энгэр хормойн цэцэг навчит хөндий цайдамд оршдог энэ сайхан нутагт Монгол, Төвд, Хятад, Хотон, Цагаан Монгол зэрэг олон үндэстэний 490 мянга орчим хүн аж төрөн амьдарч байгаа бөгөөд түүний дотор 27 мянга гаруй нь дээд Монголчууд юм. Аймгийн төв нь Дэлхий хот. Мөн Хөхнуур Түвдийн авто зам, төмөр замын зангилаа газар болсон Голмод хот гэж байдаг.
\ Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч М. Цэцэн \
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |