|
|
||
Астанагийн эдийн засгийн чуулган 25-нд Казахстаны нийслэл Астанад эхэллээ. Олон орны албаны хүмүүс эдийн засгийн чуулганы хүрээнд зохион байгуулсан "Нэг бүс нэг зам болон Европ Азийн эдийн засгийн холбоог холбоно" сэдэвт салбар чуулганд илтгэл тавьж, "Нэг бүс нэг зам" -ын санаачилгыг хэрэгжүүлэх талаар санаа оноогоо илэрхийллээ.
Казахстаны эдийн засгийн яамны албаны хүн хэлэхдээ, "Нэг бүс нэг зам" -ын санаачилга болон Европ Азийн эдийн засгийн холбоо нь олон нийтлэг талтай. Энэ хоёр стратегийг холбоод, худалдаа, боомтын татвар хураамжийн харш саадыг арилгах, зам харилцаа болон дэд бүтцийн байгуулалт зэрэг салбарт хамтын ажиллагаа өрнүүлж болох юм гэжээ.
Казахстаны эдийн засгийн хөгжил болон худалдааны яамны албаны хүн хэлэхдээ, "Нэг бүс нэг зам"-ын санаачилга асар том боломж болон шинэ үзэл баримтлал авчрах тул төв Азийн улс орнууд энэхүү боломжийг ашиглан, улам олон үүрэг хариуцлагыг биелүүлж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, хамтдаа арилжааны боломжийг хайж болох юм гэжээ.
Европ Азийн хөгжлийн банкны захирал Пан Ким хэлэхдээ, "Нэг бүс нэг зам"-ын санаачилгыг хэрэгжүүлэхэд хөгжлийн банкны дэмжлэг шаардлагатай. "Нэг бүс нэг зам"-ын санаачилгыг хэрэгжүүлэх болон Европ Азийн эх газрын гүүрийн байгуулалтад хөгжлийн банкыг оролцуулах нь хөгжлийн асар их орон зайтай юм гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |