• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Чяньлиншань уул

CRI       (GMT+08:00) 2016-05-28 16:41:10

Өнөөдөр манай хамт олон Бээжин хотоос баруун өмнө 30 километр зайд байдаг Чяньлиншань уул руу аяллаа. Энэхүү уул бол Бээжин хотын баруун өмнө талын хамгийн өндөр уул бөгөөд том том чулуун агуйтай юм.

2003 оноос эхлэн, орон нутгийн захиргаа Чяньлиншань уулын эргэн тойрны 12.5 ам дөрвөлжин километр бүсэд аялал жуулчлал, амралтын цогцолбор байгуулж эхэлсэн нь бүгд ашиглалтад орсон байна.

Чяньлиншань ууланд Буддын шашны агуй, суварга, алтан бурхны баримал зэргийн өвөрмөц зүйлс бий. Битүү ой модны дундуур ууланд авирч эдгээр үзэмжтэй танилцаж болох бөгөөд дүүжин тэргэнд сууж, орой дээр нь гараад Бээжин хотын үзэмжийг харж болох юм.


1 2
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе